Нийгэм
Парламентын ордныг Ханын материалд баръя

Эрх баригчид парламентын ордон барих газрын эрэлд гарцгааж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Их тэнгэрийг шинжиж эхэлсэн бол гишүүд Яармаг руу хараа бэлчээх болжээ.
Анх 2006 онд Кувейт улс Монгол Улсын Их хурлыг шинэ ордонтой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 12 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан ч газраа шийдэж чадахгүй цаг алдсанаас эцэстээ санхүүжилтийг нь Түлэнхийн төв барихад ашиглахаар болж, шийдвэрлэсэн билээ. Харин саяхнаас энэ асуудал дахин сөхөгдсөнөөр 2019 онд багтаан ТЭЗҮ боловсруулагдах болж буй юм. Ингэхдээ ажилтан, албан хаагчдын орон сууцыг давхар барихаар төлөвлөнө. Энэ тохиолдолд нэлээд том газар шаардлагатай болно гэсэн үг.
Гэхдээ парламентын ордныг барих газар нь эрх баригчдын нүдээ бэлчээгээд байгаа Яармаг, Их тэнгэрийн аль нь ч биш юм. Ханын материал илүү тохирно.
Анх нийслэлийн экс дарга Э.Бат-Үүл нийслэлийн агаарын бохирдол, автомашины түгжрэлийг шийдэх гарц нь хотын захиргааг Ханын материал руу нүүлгэх юм байна гэсэн шийдэл олж, судалгаа ч хийлгэн, энэ нь батлагдаж байв.
Харамсалтай нь, дараагийнх нь ажил авсан дарга Яармаг болгож өөрчилсөн. Энэ нь С.Батболд дарга төрсөн нутаг Төв аймгаа Улаанбаатар хотын дагуул болгон хөгжүүлэх сонирхлоос нь илүү газрын эздийн наймааг тэтгэсэн шийдвэр болж хэрэгжсэн билээ.
Одоо эрх баригчдын алдаагаа засах боломж нь парламентын шинэ ордныг Ханын материалд барих. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатар хотын утааны гол бүсийн нэг. Энд парламентын шинэ ордон баригдвал ойр орчмынх нь гэр хороолол барилгажиж, Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол тэр чигтээ хөгжих бололцоо бүрдэнэ. Нэг ёсны Сонгинохайрхан дүүрэг хот болж, хөгжинө гэсэн үг. Үүнийг хотын захиргааг тус газар луу шилжүүлэн барих үеэр хийсэн судалгаа батлаад өгсөн.
Харин Яармаг, Их тэнгэр хоёрын аль нэгд парламентын ордныг бариад нийслэлийн энэ олон асуудлаас юуг нь шийдэх вэ. Юу ч шийдэхгүй. Их сайндаа парламентын гишүүд нь утаагүй, хөрсний бохирдолгүй л газар амьдарна биз. Харин нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа хөрс, агаарын бохирдол тулгамдсан хэвээр л байна.
Уг нь улс орон хөгжье гэвэл хамгийн их асуудалтай байгаа газартаа анхаарал хандуулж, бодлого хэрэгжүүлж ажилладаг. Харин манай эрх баригчид асуудлаас зугтаадаг. Ямар аргатайдаа утаатай тэмцэх ёстой хотын дарга нь захиргааг агаар, хөрсний асуудалгүй Яармаг руу шилжүүлэх вэ дээ. Энэ шийдвэр л өөрөө асуудалтай тэмцэх зүрх зориггүй байгааг харуулсан. Ийм маягаар зөвхөн дарга нарын ая тухыг хангахыг илүүд үзсэн шийдвэр гарч хэрэгжээд байвал Монгол Улсын нийслэл дэлхийд хамгийн бохироороо л үлдэнэ.
БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг өнөөдөр дэлхийн хамгийн гоё дүүрэг болж хөгжсөн нь тухайн үеийнх нь эрх баригчдынх нь хэрэгжүүлсэн шийдвэрийн үр дүн л байдаг.
Улаанбаатар хотын гэр хороолол шиг асуудал дагуулж байсан Ганнам дүүргийн газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авснаар улсдаа хамгийн хөгжсөн дүүрэг болж хувирсан. Энэ дүүрэг одоо дэлхийн хамгийн их хөрөнгө чинээтэй хүмүүс амьдардаг, жуулчид ирж очдог газар болж хувирсан.
Улаанбаатар хотын асуудлыг шийдье гэвэл хамгийн их тулгамдсан асуудалтай газраас л эхлүүлэх ёстой.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.