Нийгэм
Монгол Улсын нийт ӨРХИЙН 50% нь 900 мянга ХҮРТЭЛ төгрөгийн орлогоор амьдарч байна

Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хоёр жил тутам буюу тэгш жилүүдэд хүн амын амьжиргаа, ядуурлын түвшинг улс, бүс нутаг аймгийн түвшинд дэлгэрэнгүй тооцдог ба завсрын буюу сондгой жилүүдэд зөвхөн өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг тооцдог байхаар хураангуй хэлбэрээр зохион байгуулдаг.
Энэ дагуу 2018 оны IV улирлын судалгааг гаргахдаа 4,120 өрхийн мэдээллийг оны сүүлийн гурван сарын үзүүлэлтээр нь авч үзсэн байна.
Өрхийн орлого
2018 оны IV улирлын байдлаар өрхийн дундаж мөнгөн орлогыг 1.1 сая төгрөг хэмээн тооцож гаргаж ирсэн.
Тэгвэл энэхүү мөнгөн орлогын:
- 599.1 мянга буюу 53.9%-ийг цалин,
- 19%-ийг тэтгэвэр тэтгэмж,
- 17.1%-ийг өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого,
- үлдсэн 10%-ийг бусад орлого эзэлж байна.
Харин хөдөө орон нутгийн өрхүүдийн дундаж мөнгөн орлогын:
- 35.2%-ийг цалин хөлс,
- 20.7 хувийг тэтгэвэр тэтгэмж,
- 31.4%-ийг ХАА-н үйлдвэрлэл эзэлжээ.
Мөнгөн орлого ийнхүү нэмэгдсэн хэдий ч 2010 оны зэрэгцүүлэх үнээр засварласнаар өрхийн мөнгөн орлого 607.3 мянган төгрөг байна.
Зураг 1. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, 2015-2018 оны IV дүгээр улирлаар
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл 8.3% нь 300,000-аас доош орлогыг сард олж байгаа бол 9.0% нь 2,000,000 төгрөгөөс дээш орлоготой байна.
Хамгийн бага мөнгө орлоготой өрхүүдийн сарын орлогын 70.1 хувийг цалин, тэтгэвэр эзэлжээ.
Зураг 2. Өрхийн бүлэглэлт, мөнгөн орлогоор, дүнд эзлэх хувь, хот, хөдөөгөөр, 2018 оны IV улирлаар
2019 онд шинэчлэн тогтоосон Хүн амын амьжиргааны доод түвшнээр Улаанбаатар хотод нэг хүний амьжиргааны доод түвшинг сард 217,900 төгрөгөөр тогтсон. Орон нутагт энэ тоо дунджаар 190 орчим мянган төгрөг байна. Тэгвэл Монголын өрхийн дундаж гишүүний тоо дөрөв гэж үзвэл амьжиргааны доод түвшинд хүрэхгүй өрхийн тоо нэлээд өндөр хувьтай гарах нь.
Өрхийн зарлага
Өрхийн мөнгөн зарлагыг тооцохдоо хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлагыг багтаадаг.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.5 (10.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхийн зарлагыг хот, хөдөөгөөр авч үзвэл, хотод 1.3 сая төгрөг, хөдөөд 1.1 сая төгрөг буюу хотынхны зарлага хөдөөгийнхөөс 197.7 (17.8%) мянган төгрөгөөр илүү байв.
Өрхүүдийн зарлага өссөөр ирснийг доор харуулав.
Зураг 3. Өрхийн сарын дундаж зарлага, хот, хөдөөгөөр, 2015-2018 оны IV улирлаар
Зарлага ийнхүү өмнөх жилүүдээс өссөнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Ерөнхийдөө өрхүүдийн хүнсний бүтээгдэхүүн, бусдад өгөх бэлэг, тусламжийн зарлагын хэмжээ буурч, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлагын эзлэх хувь өссөн байна. Улсын дунджаар 900 мянган төгрөгөөс дээш зарлагатай айл нийт өрхийн 54.8%, Улаанбаатар хотод 62.3%-ийг эзэлжээ.
Зураг 4. Өрхийн бүлэглэлт, мөнгөн зарлагаар, дүнд эзлэх хувь, хот, хөдөөгөөр, 2018 оны IV улирлаар
Хэрэв та доорх зургийг “Зураг 1”-тэй харьцуулаад харвал үнийн нөлөөллийг арилган тооцсон өрхийн сарын бодит мөнгөн зарлага 2015 оноос хойш бодит орлогоосоо өндөр байсаар иржээ.
Зураг 5. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, 2015-2018 оны IV улирлаар

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ