Улс төр
Т.Баасанцогт: Намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос / ХЕХ / НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун,Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон тогтоол гаргаад билээ.
Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.БААСАНЦОГТООС тодрууллаа.
-С.Мөнхчулуун гишүүн өөрөө ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Өмнө нь С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн хүмүүс яг үүнтэй адил намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг бас заалнаас нэр дэвшиж гарч ирсэн. Энэ хүмүүстэйгээ хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Ерөөсөө л ийм байдал газар авах хандлагатай болчихсон байсан. Намын бодлого гээд гаргадаг. Цөөнхөө хүндэтгээд олонхиороо шийддэг. Гэтэл олонхиороо шийдвэрлэсэн шийдвэрийг ерөөсөө хүндэтгэхгүй, хувь хүн, хувь гишүүн өөрсдийнхөө үзэл бодлыг намд, нийгэмд тулгаж намын бодлогын эсрэг ингэж явж, гарч ирж байсан учраас нам үүн дээр онцгой анхаарал хандуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Хэрвээ ийм л байх юм бол нам гэж байхын хэрэггүй болчихож байна. Намын Удирдах зөвлөл, намын бодлого, намын дүрэм гэж байхын хэрэггүй болчихож байгаа юм. Дур дураараа л авирлаад байх юм болно шүү дээ. Ийм байж болохгүй. Нэгэнт МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн бол намын дүрэмдээ захирагдах ёстой. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг бүгд дагаж хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс намын дүрэмд оны сүүлд хуралдсан Бага хурлын III хуралдаанаас өөрчлөлт оруулсан.
Дээрх байдлыг таслан зогсоох шийдвэр гаргасан. Намын бодлого, тэр тусмаа намын дүрмийг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцох механизмыг л маш тодорхой болгож өгсөн гэсэн үг. Энэ механизм бүрдсэнээс хойш гарсан хамгийн анхны тохиолдол нь С.Мөнхчулуун юм. Дүрмийн өөрчлөлт мэдээж эргэж буцаж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд бүртгэгдэхээс өмнө гарсан тэр зөрчлүүд дээр энэ асуудал яригдахгүй байгаа учраас С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын асуудал энд хөндөгдөхгүй. Нэгэнт бид Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн өдрөөс хойш намынхаа дүрэмд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүднээс ХЕХ, Ёс зүйн хорооны дүгнэлтийг авч хэлэлцээд шийдвэрлэсэн. Зарим хүмүүс намын дотоод ардчиллыг үгүй хийлээ гэж байна билээ. Намын дотоод ардчилал гэдэг нь хүн бүр дур зоргоороо аашлах явдал биш юм. С.Мөнхчулууны нэр дэвшүүлэх явц нь Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал дээр ч нээлттэй байсан. Удирдах зөвлөлийн хурал дээр ч нээлттэй байлаа. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ч нээлттэй байсан. Гэтэл эдгээр хурал дээр цөөнхи болсон нөхдүүд болон АН-ын гишүүдтэй нийлж ИТХ-ын хуралдаан дээр нэр дэвшүүлсэн явдал нь намын дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Цаашид ч намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно.
Э.Сондор

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ