Эдийн засаг
Хуурамч 100 ам.доллар иргэний орлогын гүйлгээнээс илэрчээ
Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар үйлдэн, гүйлгээнд оруулах тохиолдол гарах болсон. Тодруулбал, өчигдөр /2019.02.21/ 16:30 цагийн орчим 19 настай, эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616…..A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрчээ. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эргэн сануулахад, цагдаагийн байгууллага цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгт хуурамчаар хэвлэн, гүйлгээнд оруулсан гурван этгээдийг илрүүлэн баривчилсан юм.
Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, мод нүүрс хувиараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулдаг байжээ. Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ болон банкнаас мөнгө авахдаа хуурамч эсэхийг нь сайтар нягтлан шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.