Эдийн засаг
“Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон”
“Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэгэнд зүй ёсоор орж байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүллийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон. Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсч байна” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.