Эдийн засаг
МИК: 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлжээ

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “МИК Холдинг” ХК 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа санхүүгийн үр дүнг Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр танилцууллаа.
“МИК Холдинг” ХК нь нийт активын хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,954.7 тэрбум төгрөгт хүрч, он гарснаас хойш 184.1 тэрбум төгрөгийн хүүний орлого, 142.2 тэрбум төгрөгийн хүүний зардалтай ажиллалаа.
Нийт хөрөнгийн өгөөжийн хувь 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа ба өөрийн хөрөнгийн өгөөж 233.0 хувийн үзүүлэлттэй гарсан нь татварын дараах цэвэр ашиг өссөнтэй холбоотой. Мөн оны эхэн үетэй харьцуулахад нийт активын хэмжээ 8.8 хувиар, нийт багцын хэмжээ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.
Өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 0.8 хувь, ИЗББ нийт хөрөнгийн 81.4 хувь, “Бөртэ” бонд болон шинээр гаргасан “МИК” бондуудын хэмжээ нийт хөрөнгийн 16.1 хувийг тус тус бүрдүүлж байна.
Компанийн зах зээлийн үнэлгээ 364.3 тэрбум төгрөгт хүрэв.
“МИК Холдинг” ХК-ийн охин компани болох “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай 6,964 өрхийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, дахин айл өрхүүдийг ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн байна. 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсний үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядыг цогц төлөвлөгөө” боловсруулан дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Он гарснаас хойш Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC), Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компани болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү гэрээг байгуулсанаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутаг болон төр засгийн түвшинд урт хугацаанд илүү нягт хамтран ажиллах, тогтвортой оновчтой орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд ахиц дэвшил гаргах онцлох үйл явдал болсон. Түүнчлэн “Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал”, “Улаанбаатар-Олон улсын форум 2023,” Хөрөнгө оруулагчдад зориулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” уулзалт гэх зэрэг арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зэргээр санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажилласан билээ. Үүнээс гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага болсон юм. Үлдсэн хагас жилдээ нийт хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг, бизнес төлөвлөгөөнд заасан ажлуудаа үр бүтээлтэй хийж дуусгахаар манай хамт олон зорин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулан, 103 мянга гаруй айл өрхийн урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг биелүүлсэн төдийгүй банк санхүү, барилга түүний дагалдах салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа болон бусад салбарууд төдийгүй нийгэм, эдийн засагт МИК хувь нэмрээ оруулсаар байх болно.
МИК ХОЛДИНГ ХК

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг20 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Нийгэм21 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Улс төр22 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм21 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ