Эдийн засаг
“Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг манай улс тэмдэглэж байна
Дэлхийн улс орнууд жил бүрийн хавар залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Global Money Week” буюу “ Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг зохион байгуулдаг билээ.
Монголбанк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Цэцээ Гүн” Ротаракт болон “Улаанбаатар” Ротаракт клубтэй хамтран 2-р сарын 20-нд “Learn, Save, Earn” лекцийг зохион байгууллаа. Энэ үеэр цугласан 200 гаруй залуус банкны хөгжил болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-тай танилцсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.