Нийгэм
Гурван настай хүүхдийг эзгүй гэрт орхисноос амь нас нь хохирчээ

Гурван настай охиныг ээж, эмээ хоёр нь эзгүй гэрт орхиж явснаас охин амиа алдсан хэрэг хойд хөршийн Киров хотод гарчээ. Охин ээж эмээ хоёртойгоо амьдардаг байсан аж. Эмгэнэлт хэрэг болсон шалтгаан нь ээж, эмээ хоёрын үл ойлголцлоос үүдэлтэй юм байна. Эмээ нь зээ охиноо ээжтэйгээ хамт байгаа гэж бодож байсан бол ээж нь охиноо эмээтэй нь хамт үлдээсэн гэж бодож байж.
Хүний эрхийн хуульч Ярослав Михайлов энэ талаар мэдээлсэн “Московский комсомолец” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагдаа охины эхийн тоомжиргүй хандлагыг буруушаасан байна. Охин амиа алдахад хүрсэн өдрүүдийн нэгэнд төрсөн өдөр нь болж байсан гэнэ. Харин эх нь охиныхоо төрсөн өдрөөр эзгүй, хаа нэг газраас олон нийтийн сүлжээгээр баярын мэнд хүргэдэг байж. Хөршүүдийнх нь хэлснээр, охин гэртээ байнга цоожтой үлддэг байсан гэнэ. Ээж эмээ хоёр нь охиныг нэг, хоёр хоногоор орхиод явчихдаг тухай тэд батлан ярьсан байна.
Охиныг амиа алдсан байхыг энэ сарын 20-ны өдөр мэджээ. Эмээ нь охиндоо төрсөн өдрийн баяр хүргэхээр очоод энэ талаар мэдсэн гэнэ. Харин төрсөн эх нь өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна гэсэн мэдүүлгийг хуулийн байгууллагад өгчээ. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 2-ын В, Д заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.