Нийгэм
Улаанбаатар-Дарханы замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэхэд хамтарч ажиллахаа ЕСБХБ илэрхийлэв
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл-өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн энэ чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг онцоллоо. Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан талаар дурдав.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжид АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм.
Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн. Үүний дүнд, эхний ээлжинд ЕСБХБ-наас санхүүжүүлэгдэх 2 эгнээ авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголын хөгжлийн банкнаас түр гаргуулж, ЕСБХБ-тай Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдмагц Монголын хөгжлийн банкинд эргүүлэн төлөх байдлаар шийдвэрлэх гарц байгааг уулзалтын үеэр ЕСБХБ-нд хэлэв.
Монголын талын энэхүү нөхөн санхүүжилтийн хэлбэрээр шийдэх саналыг ажлаа эрт эхлүүлэх боломж хэмээн үзэж нааштайгаар хүлээн авч байгаагаа ЕСБХБ-ны зүгээс илэрхийлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа тул төслийг нэн даруй эхлүүлэхэд бүхий л талаар хичээж хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Улаанбаатар-Дарханы замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэхэд хамтарч ажиллахаа ЕСБХБ илэрхийлэв
Эх сурвалж: ЗТХЯ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ