Нийгэм
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа

Засгийн газраас өнөөдөр /2019.02.27/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32-р тэмдэглэлээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байгаа юм. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин оролцсон. Энэхүү хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг ийнхүү өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна. УИХ-аас 49 хувийн төрийн өмчит авах 23-р тогтоол гарсан. Энэ тогтоол Үндсэн хуулийн Цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан байгаа. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт бий. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр хэлж байсан байна” гэлээ.
Түүнээс гадна 2016 онд нийтдээ 400 сая орчим ам.доллараар “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт бий. Энэ санхүүгийн баримтууд дээр үндэслэн шалгалт хийхэд Монголбанк, Сангийн яамнаас зээл авч энэхүү наймааг хийсэн гэх үндэслэл бий гэнэ. Тиймээс хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө байсан эсэх асуудал хуулийн шатанд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Засгийн газарт байгаа болон бусад материалыг танилцуулах аж. Хэрэв төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан гэж Засгийн газар хардаж байгаа юм байна. Мөн ҮАБЗ-д танилцуулснаар УИХ болон олон нийтэд маргаангүй, бодит мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болгох ёстой гэж үзэж буй юм байна.
Мөн энэ амралтын өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай Засгийн газар уулзалт хийсэн гэсэн мэдээлэл бий. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ч энэ асуудлыг үгүйсгээгүй бөгөөд уулзалт болсон гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.