Connect with us

Нийгэм

“Миний ээжийг зохион байгууллаттайгаар хөнөөчихлөө”

Нийтэлсэн

-

Цагдан хорих ангид саатуулагдсан гавьяат хуульч Л.Бямбаа өнгөрөгч амралтын өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид дээрх асуудлаар талийгаачийн бэр Р.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр “Манай гэр бүлийн зүгээс өмгөөлөгч авчихсан ажиллаж байна. Тэд хэргийн үнэн мөнийг тогтоохоор явж байгаа” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.


-Юуны түрүүнд танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Талийгаачийг саатуулсан өдөр юу болсон юм бол. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Би өнгөрөгч Лхагва гаригт ээжтэйгээ ярьсан. Тэр үед ээж минь “Манай дүүгийн хүүхэд бурхан болчихжээ. Ээж нь хөдөө явах юм байна. Хөдөө явж ирчхээд Бямба гаригт сургалт орох учраас эрт буцаж ирнэ” гэж ярьж байсан. Бид хоёр хамгийн сүүлчийн байдлаар ярьсан нь энэ. Ээж бид хоёр өдөр болгон утсаар ярилцаж ажил хэргээ зөвлөдөг. Ээж охин хоёр ямар харилцаатай байдаг билээ тийм сайхан харилцаатай явдаг. Маргааш нь буюу Пүрэв гаригт ажлаа тараад 18.30 цагийн орчимд ээж рүү залгахад утсаа аваагүй. Ээжийг хөдөө явна гэж байсныг санаад утсаа сонсоогүй юм болов уу гэж бодсон.

Манай нөхөр 21.00 цагийн үед аавтай утсаар ярихад “Манай гэрт Авлигатай тэмцэх газраас хүмүүс ирчихсэн нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Тэр үед ээж маань утсаа аваагүй. Хамт ажилладаг ах руу залгахад мөн л утсаа авахгүй байсан. Дараа нь дахин залгаад ээж хаана байгааг асуухад “Дарга хөдөө яваагүй. Ажил дээрээ байна. Манайд шалгалт орчхоод байна” гээд утсаа тасалсан. Ингээд оройн 23.00 цагийн үед дахин залгахад “Даргыг АТГ-аас аваад явлаа гэсэн. Утас нь яасан юм бол гэхэд утсыг нь аваад явсан” гэснээс өөр юм хэлээгүй.

-АТГ-ынхан талийгаачийг ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа хорих анги руу шууд аваад явчихсан хэрэг үү?

-Ээжтэй хамт ажилладаг хүний хэлснээр АТГ-ынхан тухайн өдөр 12.00 цагийн орчимд ирээд ээжийг авч явчхаад буцаад ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм байна лээ. Бид нар тухайн үед их гайхаад ямар үндэслэлээр АТГ ээжийг авч явсныг тодруулахад хамт ажилладаг хүн нь “Мэдэхгүй. Аваад явчихсан” гэж хэлсэн. Бид маш гүн шоконд орсон. Хоёрдугаарт, миний ээж өндөр настай хүн. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг даралт нь ихэсдэг хүн байсан. Ер нь хөгшин хүн чинь даралт ихтэй байдаг шүү дээ. Тийм хүнээс шөнө оройн цагаар мэдүүлэг авна гэдэг байж боломгүй асуудал. Тэгээд бид яахаа мэдэхүй байж байтал аав руу ээж ярьсан уу, мөрдөн байцаагч нь ярьсан уу “Дулаахан хувцас аваад ирээрэй” гэж хэлсэн гэсэн. Хувцсыг нь аваачиж өгөхөд ээжийг уулзуулаагүй. Ямар шалтгаанаар хорьж саатуулсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй.

-Маргааш нь талийгаачтай уулзсан уу? Талийгаачийг амиа алдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Маргааш нь буюу Баасан гаригт манай өмгөөлөгч АТГ дээр очсон. Тэгтэл байцаагч нь байхгүй гадуур байцаалттай явж байна гэж хэлүүлсэн гэсэн. Манай өмгөөлөгч хорих анги руу хэд дахин орох хүсэлтээ өгсөн. Сүүлдээ хорих анги дээр очиход манайд ийм хүн байхгүй байна гэж хэлүүлсэн байгаа юм. Хуулиараа бол сэжигтнийг 48 цаг саатуулдаг юм билээ. Бидний ойлголтоор 48 цагийн хугацаа хагасайн өдөр дуусна гэж ойлгосон. Ингээд бид хорихын тоо бүртгэлийн хүн рүү нь цаг тутам ярьж эхэлсэн. Тоо бүртгэлийн ажилтны хэлснээр ээжийг тухайн өдрийн үүрийн 03.00 цаг болж байхад авчирсан гэж байсан.

Тэгэхээр хагасайн өдөр 03.00 цагт ээжийг саатуулах хугацаа дуусна гэсэн ойлголттой байсан. Тэгээд нөгөө хүн рүү цаг тутам ярьж эхэллээ. Шөнийн 03.00 цагт залгаад тэр хүнд саатуулах хугацаа дуусч байгааг сануулаад биеийн байдлыг асуухад “даргатай ярь” гэсэн. Дарга нь бидэнтэй яриагүй. Манай дүү хорихын гадна хүлээж байсан юм. Тоо бүртгэлийн хүн нь биднийг хорих руу буцаад ор гэж дуудуулсан. Тэгээд ортол

“Танай ээж бурхан болчихсон байна” гэж хэлсэн. Үүрийн 04.00 цаг өнгөрч байхад шүү дээ. Тэр үед манай ээжийг харуулаагүй, уулзуулаагүй юм билээ.

-Тэгэхээр талийгаачийг амиа алдсан гэдгийг долоон цагийн дараа ар гэрийнхэнд нь дуулгасан юм уу?

-Тийм. Цагдаа нар энэ хүн 21.40 цагийн орчимд нас барсан байна гэж хэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл ээжийг амиа алдсанаас хойш гурван цагийн дараа 00.00 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм.

-Ар гэрийнхэнд нь талийгаачийн амиа алдсан шалтгааны талаар юу гэж тайлбарласан бэ?

-Өнөөдрийг хүртэл бидэнд ямар ч тайлбар өгөөгүй. Төрийн байгууллагад 35 жил ажилласан ийм хүнийг аваад шалтгаангүйгээр хорих шаардлага байсан уу. Би үүнийг ердөөсөө ойлгохгүй байна.

-Хоригдохоос өмнө талийгаачийн биеийн байдал ямархуу байв?

-Биеийн байдал нь хэвийн байсан.

-Талийгаач үнэхээр амиа хорлох сэтгэл зүйтэй хүн байв уу?

-Манай ээж амиа хорлох хүн биш. Үүнийг Монголын ихэнх хуульчид нотолно. Манай ээж шүүхийн байгууллагад 35 жил ажилласан нэр хүндтэй хуульч хүн. Ээжийг таньж мэддэг хүмүүсээс түүнийг амиа хорлох хүн мөн үү гэж асуувал хүн болгон үгүй гэж хариулна.

Манай ээж сул дорой сэтгэлзүйтэй байгаагүй. Би ээжийгээ маш сайн мэднэ.

Ээж маань арбитрын шүүгч хүртэл хийж байсан сэтгэлийн хаттай хүн байсан. Тэр тусмаа үр хүүхдээ өнчрүүлэх тийм зүйл хийх хүн биш. Хоёрдугаарт, миний ээж хуульч хүн учраас 48 цагийн дараа суллагдана гэдгээ сайн мэдэж байгаа. Тэгэхээр энэ хүн гарна гэдгээ мэдэж байтал яагаад амиа хорлосон болж таарах уу.

-Хэвлэл мэдээллээр талийгаачийг гэрээслэл бичиж үлдээсэн талаар мэдээлж байгаа. Энэ мэдээлэл хэр үнэний ортой вэ?

-Бидэнд гэрээслэлтэй холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй. Хаанаас тийм мэдээлэл цацагдаад байгааг ойлгохгүй байна. Бид 461-р ангид албан ёсны хүсэлтээ тавьчхаад байхад өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөхгүй байна.

-Тэгэхээр таны ярианаас дүгнэхэд талийгаачийн амь насанд зохион байгуулалттайгаар халдсан гэж ойлгож болох уу?

-Манай ээж гурван үеэрээ улсад шүүгчээр ажилласан хүн шүү дээ. Гурван үеэрээ төрийнхөө төлөө явлаа. Эцэст нь ийм байдлаар ээжийн маань амийг хорлочихлоо шүү дээ. Бид хуулийн байгууллагаас үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байгаа. Бид ээжийнхээ нэр төрийг сэргээнэ. Сошиолоор арай дэндүү худал мэдээлэл явж байна.

Миний бодлоор ээж дэндүү их мэдээлэлтэй байсан. Тэр мэдээллийг устгахын тулд манай ээжийн амийг хөнөөчихлөө. Тэд ээжид байгаа мэдээллийг цааш нь задруулахгүйн тулд анхнаасаа зохион байгуулалттайгаар ийм зүйл хийсэн гэж бодож байна.

-Талийгаач хамгийн сүүлд ямар хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан юм бол?

-Би ээжтэй хамт ажиллахгүй шүү дээ. Тэр тусмаа ээж өөрийнхөө ажлыг надтай зөвлөөд байдаггүй.

-Хамгийн сүүлд талийгаачтай та хэзээ уулзсан бэ?

-Би ээжтэйгээ Лхагва гаригт утсаар ярьсан. Ер нь ээжтэйгээ их ойрхон уулздаг. Пүрэв гаригт ээжтэйгээ ядаж утсаар ярьчихгүй яав даа гэж хүн боддог юм билээ. Бидний хувьд маш хүнд байна. Энэ бол зөвхөн гэр бүлийн уй гашуу биш. Энэ бол “улс төрийн” улсын гашуу. Яагаад гэхээр манай ээж олон хуулийг шинэчилж, хууль батлуулахад бүрэлдэхүүнд нь орж ажилласан. Манай ээж маш нэр хүндтэй гавьяат хуульч хүн байсан юм. Гадуур худал мэдээлэл яваад байгаа болохоор та нарт хандлаа. Хоригдсон хоёр хоногт яаж ээжийг маань зовоосон юм бол доо гэж сэтгэл эмтэрч сууна. Хуулийн байгууллагууд өөрсдийнхөө арьсыг хамгаалаад ээжийн амиа алдсан шалтгааныг хариуцлага алдсан гэж тайлбарлаад байгаа. Миний ээж их ухамсартай хүн.

Эрүүл саруул ухаантай хүн юу гэж амиа хорлохов дээ. Сүүлдээ гэрээслэл гараад ирчихсэн мэтээр ярьж байна. Тэр бол зохион байгуулалттайгаар хийж байгаа гэж харж байна. Хүний аминд хүрч байгаа хүмүүс үүнийг өлхөн биччих байх.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим