Эдийн засаг
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч өнөөдөр сонгогдоно
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XX их хурал өнөөдөр болж байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурлаар тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, МҮХАҮТ–ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгох юм.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчид энэ удаа таван хүн нэр дэвшиж байгаа юм. Тодруулбал,
- “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
- МҮХАҮТ–ын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав
- “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
- “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар болно.
- “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл
Танхимын ерөнхийлөгчид нэр дэвших хугацаа энэ сарын 26-ны өдрөөр дуусгавар болсонбөгөөд ингэснээр заалнаас нэрээ дэвшүүлэх боломжгүй болж байгаа юм.
Б.Лхагважав ерөнхийлөгчийн хувьд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Эргэн сануулахад өмнөх XIX их хурлаар МҮХАҮТ–ын дүрэмд өөрчлөлт оруулж, нэг хүн хязгааргүй удирдах боломжийг халсан байдаг. Ингэснээр удирдах албан тушаалтнуудыг Удирдах зөвлөлийн 75 гишүүний саналаар сонгох бөгөөд МҮХАҮТ–ын ерөнхийлөгчид нэг хүн нэг удаа улиран сонгогдох эрхтэй буюу найман жил ажиллах боломжтой болгон өөрчилжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.