Нийгэм
Зарим албан тушаалтан тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчил илэрчээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар зөвхөн шуурхай ажлын тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын MNS 4979:2016 стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэхээр заасан.
Гэсэн хэдий ч иргэд болон зарим нэгэн албан тушаалтнууд тусгай дуут болон гэрэл дохиог зөвшөөрөлгүй ашиглах, хориглосон байдлаар суурилуулах зөрчил гаргаж байна.
Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх эрх бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдэд гэрлэн дохиог MNS 4979:2016 стандартад зааснаар бүхээгний дээр голлуулан эргэн тойрон 360 градуст харагдахаар байрлуулна гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн урд нүүр, буферт, копутны дотор далд нууж байрлуулж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.8 хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7.16 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл юм.

Иймд тус албанаас энэ чиглэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд дээрх хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг албаны цахим хуудсуудаар дамжуулан иргэдээс авч эхэллээ.
Эх сурвалж: ТЦА

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.