Нийгэм
Шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.
Түймрийн нэн аюултай үе гэж хавар гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сар 10, намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг.
Ой, хээрийн түймэр нь нэг секунд хугацаанд хоёр метрийн хурдтайгаар 360 градуст тархдаг бөгөөд хүний буруутай үйлдлээс шалтгаалж, ой хээрийн түймрийн эрсдэл бий болж, хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй.
Иймд түймрийн нэн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан хаврын хуурайшилтын үед иргэд та бүхэн нийслэлийн ногоон бүсэд дараах зүйлийг анхаарна уу.
Үүнд:
-Заасан хугацаанд аялал зугаалга хийх, ууланд алхах, шашны зан үйлийг хийхгүй байх;
-Ил гал түлэхгүй байх;
-Асаасан гал, чүдэнз, татсан тамхины галыг бүрэн унтраах;
-Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх;
-Хашааныхаа өвсийг шатаахгүй байх;
-Гагнуур хийхгүй байх;
-Ойд зайлшгүй нэвтрэх тохиолдолд байгаль хамгаалагчид мэдэгдэж, ой, хээрийн түймрийн баталгааг гаргуулан авч, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд47 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр43 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав