Нийгэм
Сүхбаатар аймагт гарсан 3 хээрийн түймэрт 331 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.
Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Холбоо” гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 12:40 цагт бүрэн унтраасан.
Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Төмөрт” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт, Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус бүрэн унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


Нийгэм
ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад ” Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагад өнөө өглөө 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.
Нийгэм
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

“Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ.
Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна.
Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.
Математикийн хичээлийн нээлттэй даалгаварыг авах бол ЭНД дарна уу.
-
Улс төр5 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Нийгэм3 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Улс төр5 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Нийгэм3 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав