Нийгэм
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.
Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар хотын барилгажилт, баримталж буй бодлогыг танилцууллаа.
Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буй. Ингэхдээ хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулна. Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар буурна гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийг байгуулснаар шинээр 182,300 ажлын байр бий болно. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв байгуулна. Одоогоор төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Өмнө нь хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсон гэдгийг Хотын дарга хэлж байв.
Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 409, ашиглахыг хориглосон 357 барилга байна. Өнөөдрийн байдлаар 1444 өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулсан юм.
Нийслэл хотод барилгын салбарын үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд47 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр43 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав