Connect with us

Нийгэм

Тэд юу “амлав”

Нийтэлсэн

-

Аж ахуйн нэгжүүдийн “гэр” хэмээн нэрлэдэг МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр болж байна. Танхим нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3500 гаруй гишүүнтэй. Энэхүү хурлаар танхимын 2015-2018 оны ажлын тайлан тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн удирдах ерөнхийлөгчөө томилох юм. Ерөнхийлөгчийн сунгаанд МҮХАҮТ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, “UFC” группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан өрсөлдөж байгаа юм. Тэд ерөнхийлөгчөөр сонгогдоод ямар ажлыг гол болгох, мөн гишүүд хийгээд бизнесийн салбарыг өсгөхөд  юу “амласан”  талаар сонирхуулъя.

МҮХАҮТ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Б.Лхагважав

Монгол Улсыг 20 жил бизнесийн салбарынхан авч явж байгаа. Энэ бол улс төрийн сонгууль биш. Би ерөнхийлөгчийн ажлыг дөрвөн жилийн өмнө авч байсан. Тэр үед Монгол Улс хөгийн болсон байлаа шүү дээ. Хасах эдийн засагтай. 12 мянган компанийн захирлыг цагдаа дээр байцааж, хөрөнгө оруулалт нь “0” болсон байсан. Тэр үед надад “Яаж энэ байдлаас гарах вэ” гэдэг ганц л зүйл бодогдож байлаа. Тиймээс танхимыг ашиглаад баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг ашиглаад энэ байдлыг даван туулъя гэж бодсон. Энэ бол Өршөөлийн хууль гаргах байсан. Гаргасны дараа  хувийн хэвшлийнхний идэвхээр эдийн засаг сэргэдгийг бид харлаа. Аж ахуйн нэгж, иргэнийхээ хүсэл тэмүүллийг бий болгох орчин бүрдүүлэх нь чухал. Би аж ахуйн нэгжүүдэд эрх чөлөө өгсөн. Эрх чөлөөгөө эдэлж байгаа аж ахуйн нэгжүүд эдийн засгаа босгоод эхэлсэн. Одоо харин эрх чөлөөг танхимд ч гэсэн байлгана. Гишүүд танхим дээр ирээд ерөнхийлөгчөө өөрсдөө сонго. Надад энэ бол сонин биш. Хамгийн гол нь буцаагаад бизнесийнхэнд хэрэгтэй хуулиуд гаргах ёстой. Хөдөлмөрийн, Татварын багц хуулиуд гэх мэт. Би бол гурван Засгийн газар, гурван Ерөнхий сайд, 60 гаруй сайдтай ажилласан. Ажиллах ажиллахдаа үр дүнгээ бизнес эрхлэгчдэдээ хүргэсэн. Зөвхөн ганц удаагийн реклам, хувьцааны өсөлт ярих ажил биш.  167 мянган аж ахуйн нэгжийг 70 гаруй мянган тариаланч, 312 мянган малчинтай нь томоор нь харж чадах ажил юм.

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

Танхимын ажил нь байгууллагын дотоод удирдах засаглалтай буюу үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой доголдсон нэг хэсэг асуудал байгаа. Дүрмээсээ эхлээд болж бүтэхгүй зүйлс байна. Эндээс ажлаа эхэлнэ гэж бодож байгаа. Засаж залруулъя, өөрчилье. Танхимын түрүүчийн сонгуулиар гэхэд дөрвөн хүнийг зэрэг сонгоод тавьчихсан, нөгөөдүүл нь дөрвөн буланд очоод цалин хөлсөө хоорондоо ярьсан, хэн нэгэндээ удирдуулах, удирдах ёсны зарчим нь алдагдаж байхгүй болчихсон ийм байдалтай байгаа юм билээ. Тэр бүхнийг энэ удаагийн Их хурлаар өөрчилж удирдлагын зарчмын сайн жишгийг нэвтрүүлчих ёстой. Мөн танхимд нээлтэй байдал алга. Жижигхэн амбицтай  эрх мэдлүүд хоорондоо тэмцэлдсэн учир хаалттай байхаас ч өөр аргагүй байдалд орчихсон юм билээ. Тиймээс доор нь байдаг олон арван мэргэжлийн холбоод нь яахаа мэдэхгүй, жижиг жижигхэн дуу хоолойгоо гаргаад явдаг ийм байдалд орчихсон юм. Тэднийг нэгтгэж цул хүч болгохгүй бол бизнесийнхэн өнөөдөр дэндүү тархай бутархай байдалтай байна. Энэ байдлыг улстөрчид ашиглаад тэр хэвээр нь хадгалаад үлдээх сонирхолтой болчихсон байна. Тиймээс мэргэжлийн холбоодыг элгэндээ нааж, хамгийн нээлттэйгээр ойр дотно ажиллаж, тэднээр дамжуулж тухайн салбарын зовлонг бодлого шийдвэрт тусгадаг болгох тийм л зарчмаар ажиллах учиртай. Танхим бол төрийн бус байгууллагын болон танхимын тусгай хуулиар зохицуулагддаг хүчтэй байгууллага. Энэ утгаараа нэг талаараа бизнесийг сурталчлах, нөгөө талаараа хамгаалах үндсэн хоёр зорилготой. Гэхдээ бид энэ байгууллагын арай нээлттэй ажиллах, үр ашигтай байхад чиглэсэн хэсэг хэсэг ажлуудыг хийх ёстой. Хурал нь ч гэсэн аль болох нээлттэй, ардчилсан зармаар явагддаг байх хэрэгтэй.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан

Бид зах зээлд ороод удаагүй байна. АНУ, Европт бол 200, 300 гаруй жил энэ зах зээлээр явлаа. Гэхдээ энд амжилттай явж байгаа нь Япон, Солонгос зэрэг Азийн орнууд байгаа. Илүү их зохион байгуулалт, төрийн зохицуулалтайгаар эдийн засгаа хөтөлж яваа улс. Хятад хэдий  коммунист улс ч төрийн оролцоотойгоор зохицуулж байна. Гэтэл манай улс хөгжлийн ямар загвараар явах нь одоо болтол тодорхойгүй байгаа. Бид барууны чиглэлээр хөгжих юм уу, эсвэл зүүний чиглэлийг баримтлах юм уу. Илүү нийгмийн тогтолцоотой байх уу, эсвэл хувийн өмчид тулгуурласан зэрлэг зарчмыг сонгох юм уу гэдгээ тодорхойлоогүй. Тэгээд зальтай, хэн сайн луйвар хийдэг нь “Энэ миний өмч гэж аваад” байх юм уу. Гэтэл одоо хүн амын 70 хувь нь хүүхэд залуучууд байна. Эднийг яах юм. Африкийн элсэн цөлд хаяж байгаа юм шиг хаях юм уу. Нэг гэр бүл хагартлаа баяжаад бусад нь ядуугаараа дуусах юм уу. Тэр 10 бүл нь сонгууль болоход өөрсдийн захиалгаараа ажилладаг. Өөрсдөд нь үйлчилдэг хүмүүсийг УИХ-д сонгодог. Манай хууль ийм замаар явж байгаа нь харагдаад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ танхим нь бизнесийнхэнд үйлчилдэг. Алдаа оноог нь хэлдэг. Тэднийг сургадаг. Эрхээ хамгаалдаг, төртэйгөө хамтарч ажилладаг тогтолцоо руу явуулъя. Мэдээж хүний нийгэм юм чинь цаашдаа шинэчлэгдээд л сайжирна.

 “UFC” группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин

Хувийн хэвшлийг төлөөлж буй хамгийн том байгууллага бол танхим. Гэвч өнөөдөр танхим бизнесийнхнийг төлөөлж чадахгүй байна. Тэгэхээр бизнесийнхэн нэгдэх хэрэгтэй.Орчноо сайжруулах ёстой. Гэтэл төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байна. Хувийн хэвшлийн хийчих ёстой асуудлыг төр булаагаад байгаа. 2014 оны Монголын дотоод нөхцөл байдал гэхээсээ илүү гадаад нөхцөл байдлыг сонирхуулах нь зөв. Тэр үед гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотой эдийн засаг зогссон. Тэрний өмнө стратегийн шинж чанартай ордод хөрөнгө оруулалтыг хязгаарлахтай холбоотой хууль гарсан нь ч мөн нөлөөлсөн. Өнөөдөр шууд утгаараа манай эдийн засгийн өсөлт нүүрс, зэстэй холбоотой байгаа. Дээрх гавьяаг Засгийн газар, танхим өөр дээрээ аваад өсгөсөн юм  шиг тайлбарлаад байх шаардлагагүй. Танхим гэдэг байгууллагыг зөв ойлгох хэрэгтэй. Танхим анх үүсэхдээ худалдаа эрхлэгч байгууллагууд нийлж, арилжаанд орох, орон зайгаа тэлэх, дараа нь төртэйгөө харилцан ойлголцох үндсэн зорилгоос үүссэн юм. Хэдүүлээ ч нийлээд танхим байгуулж болно. Тэгээд үйлчилгээгээ тэлэх, арилжаанд орох талаар ойлголцож болно. Тэгэхээр танхим бол нийлж, ярьж, хэлэлцэж, хамтардаг байгууллага юм. Танхимын үйл ажиллагаа өнөөдөр сайн байсан бол гишүүнчлэл нэмэгдэж байх ёстой. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулж, өөрчлөх хэрэгтэй. Одоогийн ажиллаж байгаа цар хүрээ нь төртэйгөө нэг түвшинд хүрч үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн нөлөө өнөөдөр маш өндөр байна. Үйлдвэрчний эвлэлийг бүрдүүлж байгаа хүмүүс нь мөн л иргэд, хувийн хэвшлийнхэн байгаа. Гэтэл танхимын дуу хоолой эдний дуу хоолойноос сул байна. Нийгэмд нөлөөлж чадахгүй байна. Мөн Монголын эдийн засаг, нийгэмтэй холбоотой судалгааны институт байхгүй. Үүнийг танхим дээр суурилж хийх ёстой. Тэгэхээр танхим нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолой болъё. Төртэй ижил түвшинд хүрч ажиллая.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим