Эдийн засаг
“ЛЭНДМН ББСБ” ХК Монголын хөрөнгийн биржийн 1-р ангиллын хувьцаат компани боллоо
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн А/19 тоот тушаалаар “Лэнд МН ББСБ” ХК-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн “II” ангиллаас ахиулан “I” ангилалд бүртгэлээ.
Ингэснээр ЛэндМН ББСБ ХК нь Монголын хөрөнгийн биржийн “I” дүгээр ангиллын компани боллоо. Энэхүү шийдвэр нь компанид гадаадын хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын даатгалын компаниудтай стратегийн төвшинд хамтран ажиллах шинэ шинэ боломжуудыг олгох юм.
ЛэндМН компани нь 1 жилийн өмнө нээлттэй хувьцаат болж 2018 оны 3 сарын 14 нд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааны 2 догч зах зээлийн арилжаагаа нэг хувьцааны үнийг 25 төгрөгөөр эхлүүлж байсан бол 2019 оны 2-р сарын 28-ны өдрийн хаалтын ханшаар 68.05 төгрөгт хүрсэн байна. Компани өнгөрсөн 1 жилийн хугацаанд нээлттэй хувьцаат компани, компанийн засаглалын зарчмуудыг мөрдөн ажиллаж тайлангаа цаг тухайд нь дэлгэрэнгүй гаргаж бусад хувьцаат компаниуддаа уриалан ажилласан билээ.
ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 3-р сарын 23-ны Бямба гаригт 12:00 цагаас зарлагдаад байна.
Эх сурвалж: www.lend.mn
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.