Нийгэм
Ажлын байрны өдөрлөгт урьж байна.

“ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН АЯН” АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөр дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 9 төрлийн багц үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг.
Тус төв нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг арга хэлбэрээр, таатай орчинд хүргэхийг эрхэмлэн ажилладаг ба Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд ажлын байрны өдөрлөг, ажлын шууд ярилцлага зэрэг үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж байна.
Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд 2018 онд 42 удаа ажлын байрны өдөрлөг зохион байгуулж, 297 мэргэжлийн 3571 ажлын байранд 1700 иргэн шууд ярилцлагад орсноос 20 гаруй хувь нь тэнцэж тухайн өдрөө ажилд орох мэдэгдэл авсан байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд “Жигүүр гранд групп”, “Гоёо” компаниудтай хамтран 2019 оны 03 дугаар сард 4 өдрийн турш “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр нийт 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.
Барилга үйлдвэрлэлийн салбарт 1989 оноос хойш тасралтгүй 30 жил үйл ажиллагаа явуулж буй “Жигүүр гранд групп” ХХК-иас зарласан заслын инженер, угсралтын инженер, угсралтын мужаан, плитачин, нарийн мужаан, арматурчин, тавилгын мужаан, барилгын туслах, тохижилтын ажилтан, нимгэн төмөрчин, цонхны мужаан, кранист, үйлчлэгч /барилгын/, өрлөгчин зэрэг 14 ажил, мэргэжлийн 150 гаруй ажлын байрны өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд болно.
Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон ажил олгогч “Гоёо” ХХК-иас зарласан нягтлан бодогч, төлөвлөлтийн менежер, программист инженер, зохион бүтээгч инженер, технологич инженер, чанарын инженер, харилцааны менежер, худалдааны зөвлөх, угтагч, дулаан агааржуулалтын инженер, цахилгаанчин, сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин /кеттельчин/, гар оёдолчин, ээрэх машин баригч, нөхөн засагч, индүүчин, тусгай зориулалтын машины оператор, жолооч, чанар шалгагч тооцоо гаргагч зэрэг 20 ажил, мэргэжлийн 160 гаруй ажлын байрны өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна үйлчилгээний таатай орчин, нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Арга хэмжээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2019 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 75111896 дугаараас лавлана уу.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.