Нийгэм
Хас-ын Ч.Ганхуяг “шатав”

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдсөн Ч.Ганхуяг энэ удаагийн өрсөлдөгчид дундаа хамгийн их хүч хаяж, сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байсан хүний нэг. Танхимын ерөнхийлөгч болбол аливаа сонгуульд оролцохгүй нам бус байдаг учраас бүр намаасаа түдгэлзэх хүсэлтээ хүртэл өөрийн биеэр хүргэж өгсөн гэдгээ тэрбээр хэлж байсан удаатай. Түүнээс гадна хэрэв МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болбол цалингүй ажиллаж, бусад өрсөлдөгчдөө ядаж л гадаад хэлтэй байж, бизнес эрхлэгчдээ ёстой нэг утгаар нь дэмжинэ хэмээж байсан ч түүний энэ хүсэл талаар болов. Санал хураалтад түүнд ердөө 73 хүн л итгэл хүлээлгэж, танхимын гишүүн биш хүмүүсийг хуралдаанд оролцуулсан хэмээн хурлын дундуур “гоншигнож”, энэ удаагийн хурал бол надад зориулсан хурал хэмээн “онгирч” байсан нь талаар болж, “шатав”.
Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Буян”-ийн Б.Жаргалсайханыг овоо хэдэн санал зулгаах болов уу гэсэн таамаг олон нийтийн дунд байсан боловч тэрбээр ердөө 25 санал авч, сүүл мушгив. Түүний хувьд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийнхөөсөө бусад намд дандаа шүүмжлэлтэй хандаж, “гадуурхагддаг” бол бизнесийн салбартаа ч нэр хүндээ алдаж дээ хэмээн МҮХАҮТ-ын ээлжит хурлын танхимд жиг жуг гэлцэнэ лээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.