Нийгэм
Өнөөдрөөс эхлэн нийлэг уут хэрэглэвэл 30-50 мянган төгрөгөөр торгоно

Олон жилийн туршид хэрэглэж ирсэн гялгар /нийлэг/ уутны хэрэглээнээс бид маргаашнаас /2019.02.28/ эхлэн татгалзах гэж байна. Дэлхийн 60 гаруй улс орон хэдийнэ гялгар уутаас татгалзаад байна. Харин Монгол Улс 2019 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс нийлэг уутны хэрэглээг хязгаарлахаар зохицуулалт хийгээд байгаа билээ. 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая ширхэг хэрэглээтэй байсан уутны хэрэглээг 50 хувь бууруулж чаджээ. Ирланд улс 2002 оноос эхлэн нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд иргэдээсээ татвар авч эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Харин Монголд нийлэг уутны хэрэглээ хэтийдэж, хүн бүрийн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлж буйг ярьсаар ирсэн боловч одоо л шийдвэр бодит болж, хөрсөн дээр буух нь.
Засгийн газраас өнгөрөгч оны зургаадугаар сард нийлэг уутыг хэрэглэхийг хориглох 189-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг зөрчсөн иргэнийг 30.000-50.000 төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 150.000-200.000 төгрөгөөр торгоно. Мөн хууль бусаар импортолсон тохиолдолд иргэнийг 100.000-150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250.000-350.000 төгрөгөөр торгохыг заажээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.