Нийгэм
Улс төрийн халуун сэдэвт Эрдэнэт эргэн ирлээ
рдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бус хувьчилсан хэрэг дахин өндийж, энэ нь хаврын улс төрийн халуурлын гол сэдэв болон үргэлжлэх шинж өнгөрсөн долоо хоногт ажиглагдлаа.
Лхагва гарагт Засгийн газар хуралдан, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээ буюу 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргасан нь дуулиан дахин өндийж буйг нотлов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч энэ сэдвийг хойш тавихгүй гэсэн санаагаа ч ил болгов.
Ил болж буй баримтуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлээсээ татгалзсан ОХУ-ын байр суурийг Монгол Улсын Засгийн газар авч хэлэлцээд “хөрөнгө оруулалтын боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпарацид худалдах” саналыг албажуулсан материал багтаж байгаа.
УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авахаар шийдсэн ч бүтэлгүйтээд байсан юм.
Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан Монгол зэс ХХК нарын хоорондын маргаанд Засгийн газар гурван шатны шүүхэд ялагдсан байдалтай байсан.
Эрдэнэт үйлдвэрийн 49% одоо Худалдаа хөгжлийн банкны өмч. О.Орхон болон М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын өмч болсон гэдгийг баримтууд харуулна гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдээд байна. Эрдэнэт үйлдвэрийн маргаан улс төрийн хүрээ, УИХ, Засгийн газрын хэмжээнд гурав дахь удаагаа хурцдаж байгаа нь энэ юм.
Шинэ долоо хоногийн эхний өдөр Төрийн ордонд онц ноцтой баримт дэлгэгдэнэ гэсэн мэдээ өнгөрөгч Баасан гарагт хэвлэлийнхний сонорт хүрсэн байгаа. Заасан хугацаа нь өнөөдөр юм. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр сонсогдсон энэ мэдээг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нотолж, Эрдэнэтийн тухай өөр нэгэн баримтыг дэлгэхэд гайхах хэрэггүй юм.
ЖДҮ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШҮДНИЙ ӨВЧИН, МУУ НЭРИЙН ХУУДАС
УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэл Ерөнхийлөгчид маш их бий. УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхисон гэсэн мөрүүдийг тээсэн албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга гурав дахь удаагаа УИХ руу илгээсэн.
УИХ-ын чуулган яагаад гацсаныг сайн мэдэж буй ч , хэн гацаасан бэ гэдгийг дурдахгүй байгаа эл бичгийн хариуг УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт өгч амжсангүй.
Ерөнхийлөгчийн заасан гуравдугаар сарын 1-ний дотор ээлжит бус чуулганаа хуралдуул гэсэн хугацаанд УИХ-ын дарга Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллаж байв.
Чуулган завсарлаад ордны хөл хөдөлгөөн намуухан байгаа энэ өдрүүдэд харин “Хэвтүүл” нэртэй хөдөлгөөн жагсаал хийж, ЖДҮХС-гаас хамгийн бага хүүтэй зээлийг албан тушаалын бяраар олж авсан төрийн өндөр алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардав.
ЖДҮ бол энэ Засгийн газрын шүдний өвчин, муу нэрийн хуудас. Тус сангаас авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээл эздээ 2020 оны сонгуулийн босгоор алхах эрхгүй болгож байгаа.
Гадаад, дотоодын хэвлэлээр дэлгэгдэж, өөрсдийг нь шившиглэж байгаа хэдий ч Засгийн газар тэдгээр албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг яарахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн хэвээр байгаа юм.
ХОТЫН ЗАХИРГААГ ТОЙРСОН ДУУЛИАН
Бүтэн гурван сар удирдлагагүй байсан Нийслэл өнгөрөгч долоо хоногт даргатай болов. Шинэ дарга нийслэлчүүдэд гойд сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Зайсан толгойн бөөрнөөс хумсалж барилга барьж зүрхэлсэн хотын шинэ дарга тав тухтай байдал, гоё сайхан хот, эрүүл уур амьсгал бүрдүүлнэ гэж нийслэлчүүд итгэхгүй байгаа нь энэ юм.
Улаанбаатар хотын захирагчийн эзгүйрсэн суудал НИТХ хурал буюу мини парламент дахь МАН-ыг бүлгийг дахин хоёр хуваалаа. Анхны санал хураалт дээр олонхийн дэмжлэгийг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахгүй гацаасан.
Хотын даргыг томилох хоёр дахь ажиллагааны үеэр С.Мөнхчулууныг МАН-аас хөөсөн гэх мэт дуулианууд үйл явдлыг дагалдан гарч ирсэн. Гэсэн хэрнээ Ерөнхий сайд С.Амарсайханыг 24 цагийн дотор батламжилсан зэрэг нь Хотын даргын суудлаас С.Батболдыг холдуулаад хэнийг тавих байсан бэ. Ийм тохироо хэзээ хаана хийгдсэн байв гэх мэт дэгдсэн хардлагуудыг нотолж өгөх шиг болов.
Ямартай ч Улаанбаатар хот даргатай болоод хэдхэн хонож байна. С.Амарсайхан гэдэг хүн хотын даргын зөөлөн сэнтийд сууж шийдвэр гаргадаг болох нь нэг хэрэг юм. Хожим түүний гаргасан шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу. Ямар нэгэн шийдвэрт ашиг сонирхол байсан уу, байгаагүй юу. Товчхондоо бол ямбыг нь эдэлж эхэлсэн шинэ дарга ялыг нь үүрэх чадвартай юу, үгүй юу гэдгээ удахгүй харуулж, дүнгээ тавиулж эхлэх биз ээ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна