Нийгэм
Уяачид морь уях сонирхолгүй болж байна гэв
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр /2019.03.04/ хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлаар дамжуулан нийт уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа хамтран дээрх холбоог байгуулах санаачлага гаргаж байгаагаа мэдэгдэв.
Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон Монгол наадам үндэсний уламжлалт соёлын өв нь уралдаан, тэмцээн, спорт биш гэдгийг онцолж, mongolnaadam.mn сайтаар дамжуулан холбогдохыг хүслээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоог санаачлагч М.Ариунболд, С.Амартайван, Ю.Үнэнбуйл зэрэг төлөөлөгчид оролцож, уяачид, малчдаа шинээр холбоо байгуулахад гар бие оролцохыг хүссэн юм.
“Хурдан морины маргаантай асуудлаас болж Улсын их баяр наадамд ирж уралдах сонирхолгүй болж байна. Малчид, уяачид морь уях тэмүүлэлгүй болсон байна. Жил ирэх тусам Монгол наадамд морио уралдуулах уяачдын тоо багасч байна. Тийм учраас дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн утгаар нь соёлын дархлааг нь зөв үлдээх хэрэгтэй байна. Өмнө нь нэг насанд 700-1000 морь уралдаж байсан бол одоо тоо нь эрс цөөрсөн.
Сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг насанд 100-300 морь уралдаж байна. Тэгэхээр хэдэн уяач оролцож байгаа нь уралдаж байгаа морьдын тооноос харагдана. 2018 оны хавар “Дүнжингарав” уралдааны дараа Монголын морин уралдаан, уламжлалт шилжилт хөдөлгөөнийг байгуулж байсан. Унаач хүүхдийн эрсдэл наадмын зохион байгуулалттай холбоотой байдаг. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйн улмаас осол гарч байна.
Улсын их баяр наадмаар монгол морио уралдуулах санаачлага гаргаж байгаа юм. Энэ бол монгол адууны төлөө цохилох зүрхтэй монгол хүн бүрийн хамтран байгуулж байгаа холбоо. Бид уг холбоог хамтраад байгуулья гэж санаачлага гаргаж байна. Бүх орон нутгийн уяачдын холбоонд нээлттэй байж, санаа сэтгэлээ нэгдэн ажиллах юм” гэж уг холбоог санаачлагч М.Ариунболд хэллээ.
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны анхдугаар их хурлыг ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт хийж, шинэ тэргүүн болон бусад төлөөлөгчдийг сонгохоор болжээ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Уг холбоо Морин спорт, уяачдын холбоонд бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Учир нь Монгол Улсад морин спорттой холбоотой уяачдын 400 гаруй холбоо байдаг ажээ. Тиймээс аймаг, сум бүрд морин спортын уяачдын холбооны төлөөлөл болон бүх уяач, малчдаа нэгдэхийг өнөөдрийн хурлаар уриаллаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм59 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент39 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент15 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо