Эдийн засаг
Нэр бүхий 21 хувьцаат компанийг бүртгэлээс хаслаа
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд, МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа болно.
Үүний дагуу, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй дараах нэр бүхий 21 компанийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
ҮҮНД:
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.