Нийгэм
С.Алтансоёмбо: Хэн ч анхаардаггүй хүмүүст 12:00-14:00 цагийн хооронд хоол хийж өгнө
Орон гэргүй нярай хүүхэдтэй иргэдэд болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах байнгын үйл ажиллагаатай газрыг нээж буй “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компани нь 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд гадаад руу хөдөлмөр зуучлалын бэлтгэл ажлаа судалж байгаа аж.
“Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компанийн захирал С.Алтансоёмбо “Бид өнөөдөр гудамжинд гөлөг явж байвал өхөөрддөг. Харин согтуу хүн уначихсан байвал тоодоггүй болчихсон цаг үед амьдарч байна. Мэдээж өрөвдөж хардаг хүмүүс ч байгаа байх.
Ингэж хэцүүхэн амьдарч байгаа хэн ч анхаардаггүй хүмүүст зориулж манай компани 12:00-14:00цагийн хооронд хоол хийж өгөхөөр болж байгаа. Бас жоохон хувцас хунар өгч хаягжуулаад иргэний үнэмлэх авч өгөхийг бодож байна. Мөн манайх хөдөлмөр зуучлалаар үйл ажиллагаа явуулдаг учир ирсэн хүмүүсээ ажилд зуучлах ажлыг ч бас эхлүүлнэ.
Үйл ажиллагаа явуулах газар маань маргаашнаас дэнжийн мянгын 57 дугаар сургуулийн ойролцоо хашаа байшин түрээслээд туслах ажлаа эхлүүлнэ. Та бүхэн том газраар битгий бодоорой. Аливаа юм багаасаа эхэлдэг. Цаашлаад гурван сардаа багтаад дүүрэг болгонд газар нээх төлөвлөгөөтэй байна.
Иргэд ч гэсэн амьдралд хөлөө олж чадахгүй байгаа хүмүүстээ туслаач гэж уриалмаар байна. Бас залуучууд маань энэ хүмүүсийн төлөө гоё гоё санаа гаргаад хамтарч ажиллавал сайн байна. Бас хэцүү амьдралтай хүн гэлтгүй ямар ч хүн ирээд хоол идэж болно” хэмээн ярилаа.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Хашаа байшингаа хэдээр түрээсэлдэг вэ?
– Эхний ээлжинд мөнгө нь манайхаас гарч байгаа. Хашаа байшингаа 100 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Цаашдаа өргөжөөд томроод явна гэдэгт итгэж байна. Бүр цаашлаад тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа аймаг болгонд газраа нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Бид шашинтай бас ямар холбоо байхгүй. Байгууллагууд ч гэсэн бидний ажлыг дэмжин хөрөнгө мөнгө, бараа материалаар дэмжих байх гэж итгэж байна.
– Хүмүүсээ хооллоод дуусчих юм уу?
– Түрүүн хэлснээр ажилд зуучилна. Жишээ нь туслах малчингаар ч явууах боломжтой. Амьдралын зорилгыг нь хэлээд өгөхөд үгүй гэхгүй л болов уу гэж бодож байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент48 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент25 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо