Нийгэм
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, одоо үргэлжилж байна.Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 10:00 цагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхээр товложээ.Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:№Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн1.Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ2.Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухайД.ЦОГТБААТАР3.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайД.ЦОГТБААТАР4.Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайД.ЦОГТБААТАР5.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайС.ЧИНЗОРИГ6.Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухайЁ.БААТАРБИЛЭГТанилцуулах асуудал7.Концессын тухай хуулийн хэрэгжилтийн явцад дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаарӨ.ЭНХТҮВШИН8.Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухайӨ.ЭНХТҮВШИН9.2018 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлангийн талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ10.Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах чиглэлээр хийсэн ажлын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ11.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ12.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ13.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.