Нийгэм
Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтыг Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тэрээр хоёр орны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-нд талархал илэрхийлэв. Энэхүү тусламжаар ирсэн тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд өндөр ач холбогдолтой байгааг ч цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Турк Улсад суух Элчин сайдын яаманд цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэсэн талаар дурдаад цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд цэргийн атташе нарын үүрэг чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.Элчин сайд Ахмет Язалт Монгол, Турк улсын Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг тэмдэглэж хэлээд цаашдын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, Батлан хамгаалах салбарын дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийлж байсан юм.Уулзалтад БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав нар байлцав.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр21 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна