Нийгэм
САРНАЙ, ЛЯНХУА НАРЫН АВСАН ЗЭЭЛ САНГИЙН ЯАМНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГААС АЛГА БОЛЖЭЭ

Сангийн Яамнаас төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгоод байна. Үүнд Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сураад сураггүй болсон хүмүүсийн дунд найруулагч И.Нямгаваагийн охид болох Сарнай, Лянхуа нар 1998, 1999 онуудад АНУ-ын Колумбын Кино коллежд сурахаар нийтдээ 56,442 ам.долларын зээл асан байна. Өөрөөр хэлбэл 20-21 жилийн өмнө татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сурахаар зээл авсан гэсэн үг. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөгдөөгүй бөгөөд Сангийн яамны мэдээллийн санд ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтанд зүй ёсоор орсон байна.
Боловсролын Зээлийн Сангаас зээл олгохдоо гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор төлж барагдуулна гэж заасан байдаг байна.
Бид энэ сэдвийг хөнддөг гол учир нь жирийн иргэний сурлагатай хүүхдүүдийн өмнүүр нөлөө бүхий хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, хамаатан садан нь урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад зогсохгүй, зээлээ эргэн төлөхгүй өчнөөн олон жил болсон байх юм. Энэ мэтчилэн жирийн иргэдийн татвар төлсөн мөнгөөр улс төрч, олны танил эрхмүүдийн ар гэр, хамаатан садан өндөр хөгжилтэй оронд суралцаж, тэндээ суурьшиж байгаа нь шудрага бус үйлдэл юм.
Дашрамд сонирхуулахад БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.