Нийгэм
БОЭТ аливаа эмгэгийг эрт үед нь илрүүлэх Нярайн скрининг төвтэй боллоо

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн “Нярайн скринингийн салбар төв”-ийг БОЭТ-д байгууллаа. Нярайн Скрининг шинжилгээ гэдэг нь хүүхдийг төрсний дараа 24-72 цагийн дотор өсгийнөөс нь бага хэмжээний цусны дээж авч шинжлэх үйл явц юм . Энэхүү шинжилгээг хийснээр тухайн нярайд бодисын солилцоо, дотоод шүүрэл, удамшлын эмгэгүүд байгаа эсэхийг эрт илрүүлэх боломжтой аж.
Өөрөөр хэлбэл, нярайн хэдэн дусал цусыг шинжилж төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлж, цаг алдалгүй эмчилгээг нь эхлүүлнэ. Ингэснээр эрт үеийн эндэгдэл, оюуны хомстол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломжтой болж байна.
Монгол Улсын хэмжээнд 6 дахь төв нь манай аймагт ийн нээгдлээ.
Энэ талаар АШУҮИС-ийн Гадаад харилцаа хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Энэ төвийг байгуулснаар нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, төрсөн хүүхэд бүрийг хамруулснаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах ач холбогдолтой юм. Мөн цаашлаад бие бялдрын хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий болохоос урьдчилан сэргийлнэ. 2023 оэы нэгдүгээр сард манай сургуулийн Төв эмнэлгийн дэргэдэх нярайн скрининг оношилгооны төв 15 мянга гаруй нярайг энэ шинжилгээнд хамруулж 5 нярайн эмгэгийг илрүүлэн, эмчилж байна” гэлээ.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Улс төр10 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Эдийн засаг4 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Нийгэм5 цаг өмнө
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов