Connect with us

Нийгэм

Өмд тайлсан хэрэг буюу есөн жилийн ял

Нийтэлсэн

-

Шоронгоос Б.Дашзэвэг найз маань захиа ирүүлжээ. Б.Дашзэвэг гэдэг маань өнөөх л орой болгон телевизээр ярьж байдаг, олны танил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, доктор профессор Бизъяагийн Дашзэвэг шүү дээ. Тэрбээр өнөөдөр далан хэдэн насандаа өргөст торны цаана сууж байгаа юм. Яаж зовж шаналж сууж байгаагаа Б.Дашзэвэг найз маань бичсэн байна. Ердөө л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдгийг дулаацуулахаар өмдийг нь тайлсан “хэрэг” шүү дээ. Монголын шүүх түүнд есөн жилийн ял халдаасан юм. Дээд шүүх гурван жил болгосон.

Гадаа хаврын урь орсон ч хүйтний эрч буугаагүй л байна. Муу нөхөр минь шоронгийн мухарт, энэ хүйтэн орчлонд яаж зовж шаналж байгаа бол гэхээс элдвийн зүйл сэтгэлд орж ирэх юм даа. Б.Дашзэвэг найзыгаа би сайн мэднэ. Сэтгүүлзүйн өнөр бүлд бараг нэгэн үед багтсан учраас зан чанар, амьдрал уран бүтээлийг нь би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Монголыг дэлхийд таниулахаар зүтгэж ирсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг. НҮБ–ын хуралдааны их танхимаас, НАТО–гийн төв штаб, Варшавын гэрээний байгууллага, үе үеийн олимпын наадмаас, Сансарын хөлгийн гарааны талбайгаас, олон улсын уулзалт ярианы танхимуудаас хэн сурвалжилж, бидэнд хүргэж байлаа даа. Тэр хүн бол Б.Дашзэвэг. Тэр зөвхөн сэтгүүлч биш, “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоо доо энэ л үнэн шүү…” гэхчилэн олон арван шүлэг, дууны үг бичсэн нэртэй зохиолч билээ. Өнөөх “Амьдрах сайхан хорвоо”-доо өнөөдөр өргөст торны цаана сууж байна гэхээр хэний ч сэтгэл хямармаар л юм даа. Б.Дашзэвэг маань болсон явдлыг захидалдаа дэлгэрэнгүй бичжээ. Цас бороо хольж орсон тэр нэгэн жихүүн өдөр Шадивлангийн зусландаа очсон гэнэ. Ахмадын баярын өдөр, олон жил айл аймаг явсан н.Батмөнх сахиулындаа очингоо зуслангаа эргэж, цэвэр агаар амьсгалсан аж. Нөхдүүд баярын өдөр уулзсаных нэг шил юм задалж хүртсэн гэнэ. Б.Дашзэвэг бол ямар ч үед, төрийн хүлээн авалтад ч гурваас илүү хундага уудаггүй хүн л дээ.

Тэр л зарчмаа барьсан аж. Энэ үед зуслангийнх нь хашаанд үхэр орж ирснийг н.Батмөнх хөгжлийн бэрхшээлтэй охин гурвуулаа хөөж гаргахаар цас бороон дундуур нэлээн хөөцөлдсөн юм билээ. Бүгдээрээ л их өвсөн дунд өвдөгнөөс доош норчихоод чичирч байсан гэдэг юм. Б.Дашзэвэг маань эмэгтэйг гэрт нь дулаан газар оруулаад гутал өмдийг нь тайлах гэсэн чинь хөл нь шагайгаараа эргэчихсэн учир доошоо тайлж болсонгүй. Тэгэхээр өмдийг нь дээрээс нь тайлж норсон өвдгийг нь дулаацуулах гэтэл н.Батмөнх ороод ирж. Тэрбээр нэлээд халмаг байсан учир “Охины өмд тайллаа. Хүчирхийлэх гэсэн” гэж маргалджээ. Далимдуулаад Б.Дашзэвэгээс архины мөнгө нэхсэн гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Б.Дашзэвэгийн бичсэнээр бол эмэгтэйг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан зүйл ердөө байхгүй. Өмдийг нь тайлж, өвдгийг нь дулаацуулах гэсэн л буруутай юм билээ. Үүнээс хэд хоногийн дараа ирсэн чинь н.Батмөнх том охиндоо хэлээд, охин нь хууль хяналтын байгууллагад хандаад, шүүх цагдаа тэр доор нь шийдэж, сэтгүүлчийг есөн жил хорих ялаар шийтгэдэг байгаа. н.Батмөнхийнхөн, оройтсон хойно нь гэмшсэн гэсээн. н.Батмөнх, шүүх хурлын шийдвэрийг сонсоод “Өндөр настай Дашка ах яаж амьд гарах вэ.

Би наана нь үхэх хэрэгтэй, хүний нүүр харах арга алга” гэж үглэсээр гэртээ боож амиа хорлосон аж. н.Батмөнхийн том охин Б.Пагма нь “Аавын хэл гэснээр л би мэдүүлж ярьсан. Дашка ах, дүүгийн өмдийг шувталсан гэдэг ч худал байх гэж би боддог. Бид Дашка ахыг сайн мэднэ ээ” гэх мэтээр гэмшин ярьж байсан гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Тэгээд шүүгч “Хүчирхийлэхийг завдсан” гэдэг зүйл ангиар есөн жилийн ял оноож, Дээд шатных нь шүүх гурван жил болгосон. Б.Дашзэвэгийнхээ шоронгоос бичсэн захиа шүлгүүдийг өмнөө тавьчихаад элдвийн зүйл бодож сууна. Өмд тайлсан хэрэг, миний хувьд сонссон хоёр дахь хэрэг юм. Оюутан ахуй цагтаа зуны амралтаар нутагтаа очсон чинь “өмд тайлсан хэрэг” ид шуугиж байлаа. Манай Сайншандад эрэгтэй хүний дансанд явдаг боловч яг эмэгтэй хүн шиг хувцасладаг, үг яриа, намба төрх нь эмэгтэйрхүү хоёр хүн байсан юм. Манай сургуулийн дүрсгүй багачуул нэгнийх нь өмдийг тайлж харчихаад зугтаачихсан юмсанж. Энэ шуугиан хэдэн сар үргэлжлээд, дунд сургуулийн захирал нөгөө хүүхдүүдийг тушаалаар донгодоод л өнгөрсөн. Өмд тайлсан хоёр дахь тохиолдол энэ. Надад бол арай л ахадсан шийтгэл шиг бодогдоод байгаа юм. Би Б.Дашзэвэг андыгаа арван хуруу шигээ мэднэ.

Юм үзэж, нүд тайлсан сайхан залуу байсан. Тийм насандаа өмд гутлын хэрэгт холбогдоогүй анд маань дал хол гарчихаад, эцгийнх нь дэргэд, хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь хүчирхийлэх гэж баймааргүй л юм даа. Харин, их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэнд л бол тус болох гэж явдаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харамсмаар явдал болоход хамгийн түрүүнд л Б.Дашзэвэг маань хөдөлж байдаг л даа. Тэгээд ч, эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдөг шилбийг дулаацуулах гэсэн бол уу гэж бодож сууна. Шүүх хуралд гол гэрч н.Батмөнхийг яагаад биеэр нь оролцуулаагүй юм бол, тухайн үед байгаагүй том охиных нь мэдүүлгээр яагаад шийдэж байгаа юм бол, гол хариуцагч эмэгтэйг шүүх хуралд оролцуулсан уу, үгүй юу, тэр хүн юу гэж мэдүүлдэг юм бол гэсэн олон асуудал бүдэг, бүүдгэр л байх юм. Би бас, шүүх прокурорынхонд Б.Дашзэвэгээр шүүмжлүүлж байсан ч юмуу, хувийн өш хонзонтой хүн нөлөөлсөн биш байгаа даа гэх мэтээр янз бүрээр л бодох юм даа. Чухам үнэн бол Дашзэвэг маань бидний л адил ядуу сэтгүүлч. Хууль шүүхийнхэнд бэлэн аваад өгчих мөнгө төгрөг байхгүй.

Тэгээд л “шоронгийн хадаас” боллоо гэх хүн олон таарч байна.Ер нь шүүх прокурор гэдэг хүчингийн хэрэгт, яг Б.Дашзэвэгт хандсан шигээ чанга хатуу хандаж байгаа юу гэдгийг сонирхож байгаа юм. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм. Үүний зөвхөн 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. 49 хувьд нь ямар нэг шийтгэлгүй ял завшаад өнгөрчээ. Ер нь ийм төрлийн хэрэг жилд дунджаар 300 гаруй л гардаг юм байна. Шийдвэрлэлт нь дунджаар 47 хувьтай байдаг аж. Энэ 47 хувьд л Б.Дашзэвэгийн есөн жилийн ялтай хэрэг явж байх юм. Цаад 53 хувь нь яасан бэ. Дандаа их мөнгөтэй баячууд, хуулийнхны танил тал, өндөр дээд албан тушаалтнууд байсан уу. Ийм л асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа. Намайг гүтгэлээ барилаа гэж заргалдаж магадгүй. Өмнөө байгаа энэ олон баримтаас би хоёрхоныг авъя. УИХ–ын хоёр гишүүн эмэгтэй хүн хүчиндсэн, эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн тэр байтугай хөнгөн гэмтэл учруулсан гэж хичнээн сар жилээр яригдав даа. Бараг л телевиз нээх болгонд энэ хүчингийн хэргийг ярьдаг байлаа. Салтаа саамаа ил гаргачихсан, шалдан нүцгэн хүний зураг гардаг байлаа. Өнөөдөр тэд ямар ч ял эдлээгүй, зүгээр л явцгааж байгаа.

Тэгэхэд далан хэдэн настай зохиолч сэтгүүлч өвгөн “өмд тайлах” хэргээр шоронгийн мухарт хоригдож байдаг, сонин байгаа биз. Өөр нэг баримт авъя. “Очир” төвийн аллага гэж аймшигтай хэрэг гарсан. Хувийн баар цэнгээний газарт бүлэг алуурчид 13 настай охинд архи цутган өгч, согтоогоод хүчиндэж хөнөөжээ. Үүнийг хууль шүүхийнхэн олон сар мартагнуулж байгаад саяхан шийдэж, алуурчин хоёр залууг бүх насаар нь хорихоор шийтгэлээ. Давж заалдсан ч тусыг эс олов. Цааз ялыг устгасан болохоор энэ хоёрт бол таарч тохирох ялыг нь өглөө гэж олон түмэн баяртай байгаа. Гэвч энэ хэрэгт хардлага дагуулсан олон зүйл бий. Эхлээд алуурчдыг гурван хүн байсан гэж сонинд гарсан. Нэг нь тэр доороо гадаадад оргон гарсан гэж мэдээлсэн. Тэр хүн яасан бэ. Хэн нэг дарга даамлын хүүхэд, гол алуурчныг нь гадаадад гаргачихаад үлдсэн хоёрыг нь яллаж байгаа юм биш байгаа даа гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар л байгаа. Нөгөө нэг тал нь “Очир” төв. “Очир” төвийг хааж удирдлагыг нь ялал гэж олон түмэн шаардаад байгаа. Хөзөр даалуу тоглуулчихсан айлыг мөрийтэй тоглоомын байр бэлдсэн гээд шийтгэж байгаа.

Тэгтэл ямар ч хяналтгүйгээр согтууруулах ундаа борлуулж аймшигтай аллага үйлдэхэд хүргэсэн “Очир” төв буруугүй юу. Үүнийг хэн хамгаалаад удирдлагыг нь ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа юм. “Ард нь УИХ-ын гишүүн байгаа” гэж баахан бичигдсэн. Хэрэв тийм бол тэр хүмүүст яагаад ял халдааж болоогүй юм гээд хүчингийн хэрэгтэй холбоотой асар олон хэрэг хуулийн байгууллагынхны хуйвалдаанаар дарагдаж байна. Тэгэхэд, ухаан санаа нь орон гаран болсон, хөөрхий нэг өвгөнийг хүчингийн хэрэгт холбогдуулж есөн жилийн ял тулгачихаад сууж байгаа шүүх прокуроруудыг харахаар дэндүү алагчлал харагдаад байх юм. Монголын нэрт зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг маань энэ хатуу хүндийг даалгүй шоронд үхэх байх л даа. Тэгээд ч үхэхийн өмнө надад захидал бичиж, шүлэг зохиолоо явуулсан болов уу. Одоогоос нэгэн жарны өмнө миний найз Тангадын Галсан “Арвай хээр” найраглалдаа “Өнгө мөнгө хоёр, үнээ хэзээ алдах бол. Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” хэмээн бичиж байсансан. Тэгсэн чинь өнөөдөр “өнгө мөнгө” хоёр улам үнэд орж, “өөдгүй хуурамч сэтгэл” улам хүчээ авлаа.

Эх сурвалж: www.Dardas.mn

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим