Нийгэм
Монголын стратегийн орд газруудад эзэн суусан Соусгоби ресурсыг Хятадууд удирдаж байна

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй боловч манайд ашигтай хийгдсэн гэрээтэй компаниуд тун ховор байдаг. Тухайлбал анх Канад улсад үүсгэн байгуулагдсан Соус гоби компани манай улсын стратегийн ач холбогдол бүхий 6 газарт лиценз эзэмшдэг байна. Тодруулбал Саусгоби компани нь Монгол Улсад бүртгэлтэй Саусгоби сэндс ХХК-ийг 100% эзэмшдэг бөгөөд уг компани нь ашигт малтмалын ашиглалтын Хонгил уул-1, Таван уул, Галын овоо 1, Өвөлжөө уул 1, Овоот толгой гэсэн лицензийг эзэмшиж байна.
2008 оноос хойш Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн гол орд болох Овоот толгойн ордын нүүрсний баялгийн тооцоо нь 2015 оны 1 сарын 25-ны байдлаар бодитой баялаг 170 сая тонн хэмээн тогтоогдож байжээ. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт орших Сүмбэрийн орд нь 2013 оны 1 сарын 10-ны байдлаар 62,4 сая тонн баттай баялаг, 110,3 сая тонн бодитой баялаг, 123,0 сая тонн боломжит баялагтай гэж тооцолсон байдаг.
Бас нэг орд болох Овоот толгойн уурхайгаас зүүн тийш 150 км-т байрлах Заг Сүүжийн орд нь 2013 оны 1 сарын 10-ны байдлаар 21,5 сая тонн бодитой баялаг, 84,0 сая тонн боломжит баялагтай гэж тооцлогдсон байдаг.
Монголын нүүрсний томоохон ордыг эзэмшиж буй Соусгоби компанийн өмнөх удирдага болох Жастин Каплатай холбоотой асуудал үе үе сөхөгддөг. Харин одоогоор тус компанид хятадууд бүрэн эзэн сууж байгаа гэнэ.
Тодруулбал компанийн төлөөлөн удирдах зөвлөлд нь Ван Шөүгао, Сүнь Мао, Хө Инбинь, Чуань Жинь Лань, Яао Вэнь,Чэнь Жывэй, Ли Шяошяо, Чөн Лань зэрэг хятад хүмүүс ажилладаг бөгөөд манай улсын төлөөлөл ТУЗ-д нь лав байхгүй бололтой.
Мөн гүйцэтгэх удирдлага болох гүйцэтгэх захиралаар нь өмнө нь Цайрт Минерал ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Ван Шөүгао ажиллаж байгаа аж. Түүнчлэн санхүү эрхэлсэн захирал нь Жан Вэйгуо гэх хятад эрхэм байдаг ба үйл ажиллаагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч нар нь мөн л хятад хүмүүс байна.
Өмнө нь хэд хэдэн удаа лиценз, удирдлагатай холбоотой дуулиан дагуулж байсан Саусгоби сандс компани ямартаа ч манай улсад олборлолт явуулаад 10 гаруй жил болж байна. Хятад эрхмүүдэд удирдлагын багаа бүрэн атгуулсан тус компани жилд ямар хэмжээний олборлолт хийж, хичнээн татвар төлдөг талаарх тайлан мэдээг нь олж харвал сонирхолтой тоо гарч мэдэхээр байна.
Хонгил уул /169.01 га/
Таван уул /780.52 га/
Galyn ovoo-1 /8796.37 га/
O’voljoo uul-1 /2473.4/
O’voljoo uul-1 /10992.92/
24barimt.mn Сэтгүүлч Б.Болормаа

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.