Нийгэм
У.Хүрэлсүх: Засгийн газар цаашид эмэгтэйчүүдээ анхаарч ажиллана

Төрийн ордны Их танхимд “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” үндэсний чуулган эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна.
Үндэсний чуулган 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар хүүхдээ асарч буй эхчүүдэд сар бүр 50,000 төгрөг олгох шийдвэр гаргаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, оюутны сургалтын зээлийг шийдсэн нь бүгд эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой болохыг дурдаад цаашид эмэгтэйчүүдэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Мөн сүүлийн 20 гаруй жилд бий болсон хөгжил, соёл нь нийгэмд архидалт, хар тамхи, донтолт зэрэг сөрөг үр дагавар бий болгосноор хүчирхийлэл газар авахад хүргэж байгааг тэмдэглээд “Тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь ойрын танил байдаг гэсэн судалгаа байна. Иймд төрийн болон хувийн, олон нийтийн бүх байгууллага, хувь хүмүүс хүчирхийллээс ангид оршиход анхаарч, нийгмийг соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах шаардлага байна” гээд “Ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүний үйлдэл. Ээжүүдээ баярлуулж яваарай” хэмээн захилаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.