Энтертайнмент
“Замын хүн” драмын жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ
“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг бүтээлүүдээрээ олонд хэдийн танил болсон залуу зохиолч Todko Samson буюу Т.Мягмартогтохын “ЗАМЫН ХҮН” зохиол тайзны бүтээл болон амилах гэж байна.
Тодруулбал, УДЭТеатрын жүжигчин СТА О.ГЭрэлсүх, СТА жүжигчн Ц.Баясгалан нар тус зохиолыг тайзны бүтээл болгон гуравдугаар сарын 7, 8, 9, 10-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох гэж байна.
Тус жүжгийн нээлт өнөөдөр 19:00 цагт болох юм байна.
Жүжгийн найруулагчаар СТА Жүжигчин О.Гэрэлсүх ажилласан бол туслах найруулагчаар Ц.Инъяахүү, дууны найруулагчаар Я.Эрдэнэбал нар ажилласан байна.
МИАТ компанийн Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нүдэнд дулаахан нэгэн бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог…
Алс холын аян замд учирсан замын хоёрт тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана.
Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.