Эдийн засаг
ЭТТ иргэн бүрт 53 мянган төгрөгийн ногдол ашиг тараана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 хувийг иргэд эзэмшиж буй. Иргэн бүр 1072 хувьцаатай ч зарим иргэд хувьцааныхаа тодорхой хувийг төрд худалдсан бол зарим нь одоо ч хувьцаагаа эзэмшиж буй.
Тус компанийн 85 хувийг төр эзэмшдэг бол 15 хувийг иргэд эзэмшдэг юм. Энэ жилийн хувьд тус компанин 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашиг 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой аж. Тиймээс энэ жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авах боломжтой болно гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.