Нийгэм
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.
ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан:
-Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг эрдэмтэд судалж үзэхэд, Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн 5 цэгээс зорчилт эхэлж, төгсдөг. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоос замуудыг нэмэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, авто замуудыг нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өргөтгөх юм бол түгжрэлд нөлөө үзүүлнэ гэж судлагдсан. Харин өнөөдөр авто зам, авто зогсоолыг зөвхөн автомашинд тохиромжтой байдлаар бариад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тодруулбал, Таван шар-3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчууулахаар төлөвлөлөө. Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 километр орчим авто замыг өргөтгөнө. Хойд талаас зорчих хөдөлгөөн болох Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөнө. Ингэснээр иргэдийн зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:
-Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтөй зорчихын тулд бүхэлдээ гурван эгнээ замтай байх шаардлагатай. Жишээлбэл, Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүр өнгөрөх хүртэл гурван эгнээтэй үргэлжилж, цааш “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй болдог. Харин “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио өнгөрөөд гурван эгнээ замаар зорчиж байснаа “Номин”-ийн гэрлэн дохионоос АПУ хүртэлх 300 орчим метр зайд хоёр эгнээгээр зорчдог. Энхтайваны гүүрний доогуурх эргэлт хэсэг хоёр эгнээ замтай. Эдгээр хоёр эгнээ замыг үе шаттай өргөтгөж гурван эгнээ болгох, улмаар өргөтгөсөн хэсгээр нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулахыг зорино.

Нийгэм
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 98 болж, сэжигтэй 104 тохиолдол байна

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 98, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 61, эдгэрсэн 32, Сэжигтэй тохиолдол 104, хавьтал 7220 байна.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Нийгэм
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэд станцын орчим үнсэн сангийн 20 га газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина.
ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
ТЭЦ-5 станц Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Төслийн давуу тал:
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг эрс бууруулна.
- Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
Нийгэм
Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина.
Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан трасс сонголтыг хийж байна. Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарсан.
Өнөөдрийн байдлаар Шинэ тойрог авто замын суурь судалгаа, суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог авто зам нь баруун талдаа Туулын хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелээр холбогдоно.
Зургаадугаар сард Шинэ тойрог авто замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх юм.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
-
Эдийн засаг18 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно
-
Нийгэм19 цаг өмнө
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна
-
Эдийн засаг17 цаг өмнө
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Нийгэм21 цаг өмнө
“Эмчээ сонсъё” арга хэмжээ болно
-
Нийгэм18 цаг өмнө
Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа