Эдийн засаг
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөмж гаргал
Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийг байгуулсан.
Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд боллоо.
Хуралдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай эрх зүйн шинэчлэлтийг амжилттай эхлүүлж чадсаны илэрхийлэл бол Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаа явдал юм. Цаашид эрх зүйн шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Үндэсний зөвлөлийн гишүүд Та бүхний идэвх, санаачилга, хариуцлага, үйл ажиллагааны нэгдмэл байдал, хоорондын уялдаа холбоо онцгой үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж энэ дэлхийд үгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь төр засгийн хамгийн эрхэм үүрэг билээ.
Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт дүгнэгдэх болно гэдгийг онцлон анхааруулж байна” гэлээ.
Энэ үеэр зөвлөлийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, яам, агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.