Эдийн засаг
Дэлхийн хамгийн эрүүл 10 улс
Дэлхийн хамгийн эрүүл 10 улсыг нэрлэжээ. 150 гаруй орноос шалгарсан эрүүл 10 улсын оршин суугчдын цусны даралт, цусан дахь глюкоз, жингийн илүүдэл, сэтгэл санааны хямрал, аз жаргал, согтууруулах ундаа тамхины хэрэглээ, дасгал хөдөлгөөн, дундаж наслалт, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт зориулж буй хөрөнгө төсвийг харгалзан үзжээ.
Канад улс эдгээр үзүүлэлтээрээ тэргүүлж дэлхийн хамгийн эрүүл улс орноор нэрлэгдсэн бол араас нь Оман, Исланд, Филиппин улсууд багтжээ. Харин эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Герман, Итали зэрэг улсууд жагсаалтын эхний 25 байранд ч багтаагүй байна. Эдгээр улсуудын иргэдийн цусны даралтын хэмжээ хэт өндөр гарчээ.
Исламын шашинтай Ойрхи Дорнодын орнууд согтууруулах ундааны хэрэглээ бага учраас жагсаалтын дээгүүр бичигдсэн байна. Америкийн хувьд жингийн илүүдэл, депресс, идэвхгүй байдлаараа эрүүл 10 улсын тоонд багтаагүй аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.