Connect with us

Эдийн засаг

А.Даваасүрэн: Манай улс ашигт малтмалын нөөцөөр тийм ч баян биш

Нийтэлсэн

-

Шинжлэх ухааны академийн Олон улсын хүрээлэнгийн судлаач, эдийн засагч, доктор А.Даваасүрэнтэй Монгол Улсын эрдэс баялгийн нөөц, түүний ашиглалт, үнэлгээний талаар гаргасан шинэ номын тухай ярилцав.

-Монголын эрдэс баялгийн нөөцийн талаар сүүлийн үед гараагүй шинэ ном байна. Номынхоо агуулгын талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улс дэлхийн эрдэс баялаг, уул уурхайн зах зээлд хэрхэн оролцож байгаа болон ашигт малтмалын үндсэн нөөц болох нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, жонш, газрын тосонд судалгаа хийж эдийн засгийн үнэлгээг бусад оронтой харьцуулан судаллаа.

Үүгээр нөөцийн хэрэглээ, үйлдвэрлэл, үнэ ханшид юу нөлөөлдөг тухайл­бал, нүүрсний нөөцөөрөө дэлхийн зах зээлд хэдэн хувийг эзэлдэг түүнчлэн уул уурхайн нөөц, баялаг эхтэй орнууд баялгаа хэрхэн ашигладаг зохицуулж буй туршлагыг судалж гарын авлага байдлаар эмхэтгэлээ. Өөрөөр хэлбэл, баялгаа зөв ашиглаж үр өгөөжийг нь тэгш хүртэж чадахгүй байгаа манай оронд бусад орны туршлагыг нэвтрүүлэх боломж байгааг судалж энэ номонд тусгалаа.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын эрдэс баялгийн талаар баримталж буй бодлого, эрхзүйн акт, хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ, тусгай зөвшөөрөл олгох явц, бусад баримт бичигт ямар зохицуулалт үйлчилж байгаад дүн шинжилгээ хийсэн. Эцэст нь байгаа жаахан нөөцөө байгаль экологид ээлтэй, ард түмэнд тэгш хүртээмжтэй ашиг­лах тал дээр хөгжлийн ямар бодлого баримталбал зөв юм гэдэгт тулгуурлан судалсан.

-Манай улс эрдсийн нөөцөөрөө дэлхийн хаана нь явж байна вэ?

-Манай орон 2018 оны тавдугаар сарын байдлаар 29 сая тэрбум ам.долларын алтны нөөцтэй. 3.4 сая тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөний нөөцтэй. Дэлхийн улс оронтой харьцуулахад нөөцөөрөө 25-д жагсаж байна. Мөнгө болон төмрийн хүдрийн нөөц маш бага. Нүүрсний нөөцөөр 17 дугаарт явж байна. Харин хайлуур жоншны нөөцөөр V ордог бол зэсийн нөөцөөр бага. 400 сая тонн газрын тосны нөөцтэй гэдэг.

Гэхдээ үүний геологи, ашиглалтын ерөнхий стандартаар 10 хувийг нь олборлодог. Үлдсэн 90 хувь нь газартаа шингээд байж байдаг. Тэгэхээр 40 сая тонн газрын тосны нөөцтэй гэж үздэг. Энэ бүгдээс харахад манайх ашигт малтмалын нөөцөөрөө тийм ч баян орны тоонд орохгүй. Гадныхан биднийг баян гэж хөөргөж цаасан малгай өмсүүлэх байдлаар баялгийг минь авах гэсэн хүсэл зорилготой хий хоосон үг.

Газар доорх нийт 17 нэр төрлийн баялагт одоогийн ханшаар эдийн засгийн үнэлгээ хийсэн. Нийт баялгийг үнэлэхэд 3.1 их наяд ам.доллартай тэнцүү буюу нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй. Энэ нь нэг хүнд ногдож буй дүнгээр бусад оронтой харьцуулахад өндөр. Харин нийт нөөцөөрөө бол бага.

3.1 их наяд ам.доллартай тэнцэх нөөцийн 0.9 хувийг алт, нэг хувийг төмрийн хүдэр, 9.3 хувийг коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс 68 хувийг, 16.3 хувийг зэсийн нөөц, хайлуур жоншны нөөц 1.3 хувийг эзэлдэг.
Газрын тосны нөөц дөнгөж 0.7 хувийг эзэлдэг бол молебдин 8.7 хувийг эзэлж байна. Түүнчлэн 2017 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ хэмжээ цаашид хадгалагдана гэвэл 55 жилийн дараа манай зэсийн нөөц дуусна гэсэн үг. Төмрийн хүдэр гэхэд мөн 6.2 сая тонныг экспортолсон. Энэ хэмжээгээр экспортолно гэвэл 73.6 жилийн дараа нөөц нь шавхагдах жишээтэй.

Мөн 14.5 тонн алт гадагш гаргажээ. Мөн энэ хэмжээгээр алтаа гаргаад байвал 44.8 жилийн дараа дуусна. Нөгөөтэйгүүр нийт олборлож байгаа баялгийнхаа 16.3 хувьд дөнгөж анхан шатны боловсруулалт хийж буй. Өөрөөр хэлбэл, шорооноос нь салгаж түүхийгээр нь гаргадаг.

-Манайх хүрэн нүүрсээрээ баян орон юм биш үү?

-Тийм. 2017 онд 32 сая тонн хүрэн нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээр нүүрсээ экспортолно гэвэл 997 жил ашиглах нөөцтэй. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд байгалийн баялаг манай эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засаг хэврэг, эмзэг, гадаад зах зээлээс хамааралтай учраас цаашид хөгжих боломж бага. Харин цөөн хэдэн хүн гадныхантай хамтарч ашиг хүртэх боломж нь давуу. Нийтээрээ хүртэх боломжгүй ийм л дүр зураг харагдсан. Эндээс Монгол орон байгалийн баялгаар баян гэж хөөрцөглөх хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан.

-Баян гэж хэдий хэрийн хэмжээний нөөцтэй оронг хэлэх вэ?

-Байгалийн хий, газрын тосны баялаг ихтэй орныг баян орон гэдэг. Эдгээр түүхий эд хэзээ ч шавхагдашгүй нөөц. Өөрөөр хэлбэл, орлуулшгүй нөөцийг л хэлдэг. Хэдийгээр нарны, салхины эрчим хүчний нөөцийг дуусашгүй нөөц гэж үздэг ч дэлхийн нийт орны 89 хувь нь байгалийн хий, газрын тос ашиглан гаргаж авсан цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа учраас энэ эх үүсвэр дуусашгүй нөөц.

Үлдсэн хувь нь бусад эх үүсвэрээс эрчим хүчээ хангадаг гэвэл маш бага хэсэг нь юм. Тухайлбал, хамгийн баян, дэлхийг тэргүүлж буй орон бол ОХУ. Нийт баялгийн үнэлгээ 75.7 их наяд ам.доллар. Нефтийн нөөц нь 60 тэрбум баррел. 7.08 их наяд ам.доллар. Байгалийн хийн нөөц нь 1.680 их наяд шоо фут 19 их наяд ам.доллар. Хоёрдугаарт, АНУ нийт нөөцийн үнэлгээ нь 45 их наяд ам. доллартай тэнцүү. Дараагаар нь Саудын Араб, Канад, Иран, Хятад, Бразил, Австрали, Ирак. Гэтэл манай орных 3.1 их наяд тэрбум ам.доллартай тэнцүү гээд бод доо. Тэгэхээр манай орон тийм баян биш.

-Хууль эрх зүй, хил, гааль, татварын орчин нь хэр юм бол?

-Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа төрийн бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актууд хоорондоо зөрчилтэй, олон улсын шилдэг туршлагатай уялдаа холбоогүй. Тусгай зөвшөөрөл олголт замбараагүй хяналтгүй, компаниуд нийгмийн хариуцлагагүй байна. Анхаарал татсан нэг асуудал бол ашигт малтмалын төрөл, агуулгаас хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бусад улс 25-30 хувиар бодож авч байна.

Гэтэл манай улс алтны татвар нь тав, өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд есөн хувь. 10 ч хүрэхгүй байна. Нөгөөтэйгүүр баялгаа түүхийгээр нь маш хямд экспортолж байгаа одоогийн загвараар цаашид явахгүй. Иймд хөгжлийн загварыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Үүний тулд уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчилж үндэсний эрх ашигт нийцүүлэх гарц бол уурхайн олборлолт хийж байгаа хуулийн этгээдэд ногдуулах татварын хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн. Хөгжлийн шинэ кластерын систем нэвтрүүлэх шаардлагатай. Загварыг номондоо бас тусгасан.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим