Нийгэм
Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал өнөөдөр /2019.03.11/ МУИС-ийн Номын санд эхэллээ.
Уг хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин сайдын яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид хуралд оролцож илтгэл, хэлэлцүүлж байна. Тус хурлаас гарсан шинэ санал, санаачлагуудыг маргаашийн нэгдсэн хурлаар танилцуулж, мэдээлэх юм. “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулна.
Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд Хамтарсан судалгааны хөтөлбөр нь Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
МУИС нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд их сургуулиас Япон Улсын шилдэг их, дээд сургуулиудад зэргийн сургалтад 32, зэргийн бус сургалтанд 113 багш судлаач тус тус хамрагдахын зэрэгцээ олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл-70, олон улсын болон дотоодын хурлын илтгэл-153, ашигтай загвар-3, шинэ технологи-4, патент-7, монограф-1, стандарт-3, мэдээллийн сан-4, инновацийн бүтээгдэхүүн-2, гарааны компани-2 шинээр төрсөн зэрэг үр дүн гарч байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна