Эдийн засаг
Хоёрдугаар сард алт худалдан авалт 81 хувиар буурч, 84 кг болов
Хоёрдугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх сарынхаас 42 хувиар буурчээ. Харин оны эхний хоёр сарын нийлбэр дүнг авч үзвэл 51.1 сая тонн нүүрс импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн дүн болж байгаа юм. Нэг өдөрт импортолсон хэмжээг авч үзвэл нэгдүгээр сард нэг сая тонноор хэмжигдэж, сүүлийн таван жилийн дээд цэгт хүрээд байсан бол хоёрдугаар сард өдөртөө 630 мянга болж багассан байна. Хоёрдугаар сарын дүн буурсан нь БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоож, гаалийн бүрдүүлэлтийг 40 хоногоор хойшлуулсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.