Нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон ажилтнууд нь уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал,
УИХ-ын 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу компанийн нэгжийн нийт удирдлагууд болон ажилтнууд нь өчигдрөөс буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар өглөө 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана гэжээ.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш өсөлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэрийг УИХ-аас гаргаж, тогтоолын төсөл өнгөрөгч долдугаар сард баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Тогтоолын төслийн хэрэгжилтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар, 26-нд УИХ-ын чуулганд танилцуулахаар төлөвлөж байсан ч улс төрийн тогтворгүй байдлаас үүдэж хойшлогдсон.
Ажлын хэсэг алдаа гаргах эрхгүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тодотгосон юм. Тиймээс дөрвөн үе шаттайгаар зөвлөхүүдийг ажиллуулж байгаа аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.