Нийгэм
Г.Агар-Эрдэнэ: Хоригдож байгаа хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэггүй
Хүний эрхийн үндэсний комиссоос цагдан хорих анги дахь хүний эрхийн талаар судалгаа явуулжээ. Энэ талаар тус комиссын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс тодрууллаа. Судалгаанд 11 аймаг дахь цагдан хорих ангид хоригдож байгаа 700 орчим хүнийг хамруулжээ.
-Ял эдэлж байгаа хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа дээр танайхаас судалгаа явуулсан юм байна. Судалгаагаар ял эдэлж байгаа хүмүүсийн дунд зонхилон ямар зөрчил илэрч байна вэ?
-Хүний эрхийн үндэсний комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдан хорих ангиудад хоригдож байгаа хүмүүсийн эрхэд хяналт шалгалт зохион байгуулдаг. Шалгалтын хүрээнд цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн хууль зүйн туслалцаа авах эрх ямар байгааг ярья. Бидний хийсэн судалгаагаар анх удаа баривчлагдаж байгаа сэжигтэн, эсвэл цагдан хоригдсон яллагдагчдад хууль зүйн туслалцаа авах эрх хамгийн түрүүнд яригдаж байна. Олон улсын гэрээнд заасны дагуу сануулж, үр дүнтэй байдлаар хэлдэг байх хэрэгтэй байна. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд баривчилсан хүнд мөрдөгч хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулна гэж заасан байдаг. Үүний дагуу тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулдаг. Гэвч цагдан хоригдсон хүмүүсээс авсан ярилцлагаас үзэхэд тухайн хүнд хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулахдаа нэр төдий сануулдаг, мөн мэдлэг, ойлголт дутуугаас яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүйгээр гарын үсэг зурж, баталгаажуулж байна. Тиймээс тухайн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг нь үр дүнтэйгээр хангах эхний үйл явц нь тухайн эрхийг сануулахдаа НҮБ-ын хорооноос зөвлөсөн зөвлөмжид нийцүүлэх шаардлагатай байна. Хууль зүйн туслалцаа авах эрхийг сануулах гэдэг нь тухайн гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эрхийг хамгаалах чиглэлээр өмгөөлөх үйл ажиллагаанд бэлдэх боломжийг олгох. Гэтэл үүнийг мэдэхгүйн улмаас хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжихийн өмнө өмгөөлөгчтэй болж байгаа нь шалгалтаар ажиглагдсан.
-Судалгаагаар өмгөөллийн чанарын асуудал хэр байна вэ?
-Цагдан хоригдсон хүмүүс өмгөөллийн чанар бусад хүмүүсийнхээс өөр байна. Тухайн хүн цагдан хоригдсон тул эрх чөлөө нь хасагдсан, гадаад орчинтой харилцах боломжгүй байдаг гэдэг утгаараа өөрийн сонгосон өмгөөлөгчтэй хүссэн үедээ уулзаж чаддаггүй. Ингэснээрээ хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитойгоор бүрэн утгаар нь авч чадахгүй байна. Өмгөөлөгч нь цагдан хорих анги дээр сард 1-2 удаа очдог, хуумгай ханддаг тохиолдол байна. Гэтэл өмгөөлөгчийн туслалцаа авч байгаа хүн байцаалт өгөхдөө өмгөөлөгчийг байлцуулах, ганцаарчилсан нөхцөлд уулзах зэрэг бүх шаардлагуудыг хуулиар заасан байдаг. Энэ бүхнийг хангаж ажиллах шаардлагатай байна. Цагдан хоригдсон хүн боломжийн үнэ төлөөд өмгөөлөгчөө сонгосон байтал өмгөөлөгч хангалттай үйлчилж чадаагүйгээс давж заалдаж чадахгүй байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна