Бусад
Зөв хувцаслана гэдэг бол урлаг

Хувцас загвар сонирхдог хувцасны бизнес хийдэг хүн бүрийн заавал мэдэх зүйлүүд:
Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон өмсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно.
Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 хэсэгт хувааж үздэг байна.
1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие:
V хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.
Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй.
Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ.
Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино.
Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуутагтай өмд таарна. Ийм хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоел чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.
2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие:
А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй харьцаа.
Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ.
Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн углаадас мөрийг өргөн харагдуулдаг.
Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барисан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгааг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхээстэй болон сул загвартай сүлжмэл загвартай цамц мөн урт жакет өмсч болно.
3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие:
Н хэлбээрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.
Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө.
4. Элсэн цаг хэлбэрийн бие:
Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.
Энэ харьцаа нь хамгийн зөв бөгөөд бүх төрлийн хувцас бараг зохимжтой харьцаа юм.
Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариудуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаанда зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.
5. О хэлбэрийн бие:
Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоел чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.