Нийгэм
Б.Индра: Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс хаана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа.
-Налайхын замыг шинэчлэн засах ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан ямар зохицуулалтыг хийх вэ?
–Замын жил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Ойрын хугацаанд түр замын асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.
Тиймээс эдгээр тээврийн хэрэгслээ аль замаар зорчуулах вэ гэдгийг нийслэлийн холбогдох агентлагууд, яамтай хамтран хэлэлцэж байна. Богд уулын урд зам буюу Төв аймгийн замаар ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслийг явуулах, тухайн бүсэд оршин сууж буй иргэдийн жижиг оврын тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэснээр хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлана.
-Тус замын шинэчлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй бол шинэ зураг төслөөр дөрвөн эгнээтэй болно. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр суурьшлын бүс ихэссэн, цаашид төлөвлөгдсөн. Тиймээс төлөвлөгдсөн уулзварууд дээр бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зураг төсөл дээрээ өөрчлөлт оруулснаар суурьшлын бүстэй газруудад дугуйн зам, явган хүний замыг хийнэ.
Тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ослыг эрс бууруулна. Гэрэлтүүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн авто зам болно.

-Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил удахгүй эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөөд байна вэ?
-Замын хөдөлгөөний ачаалал, барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор Олимпын гудамжийг түр хугацаанд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд буцаагаад хаана. Энд гүүрний таван тулгуур баганын ажил хийгдэнэ. Бид наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулан, рампуудын ажлаа есдүгээр сар гэхэд гүйцэтгэн гүүрээ бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллан байна. Бусад гүүрийн ажлыг ч энэ жилдээ багтаан дуусгана.
Баянзүрх дүүрэгт орших Туулын гүүрийг Налайхын замтай хамт дуусгаж холбоно. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эхэлсэн. Мөн Яармагийн гүүрний тоноглолын ажил болон нэмэлт хучилтын ажлыг хийнэ. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд гол гүүрний зорчих хэсгийг хаана. Гэхдээ ингэж хаасан ч түр гүүр, хуучин гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, гүүрний ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Эргэн сануулахад, Гүүрэн гарц барих ажлыг гүйцэтгэхээр Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хаасан бөгөөд барилгын ажил завсарласнаар мөн оны арванхоёрдугаар сарын 15-наас түр нээсэн билээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.