Нийгэм
Долоо хоногт 100 сая доллар олдог ёс суртахуунтай хакер

Х.ОЮУНБОЛД
Хакерчин хүмүүс гэхээр цахим ертөнцийн хаягт нь нэвтэрч, бусдын хувийн мэдээллийг хууль бусаар хулгайлж үнэ хүргэж зардаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш ажээ. “Universal.com” цахим хуудасныхан АНУ-ын 18 настай “Цагаан бүрх малгайт” хочтой хакерчин Сэм Карритай ажил, мэргэжлийнх нь талаар хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна.
Түүний насныхан буюу 18 настай залуучууд энэ насан дээрээ банкин дахь дансандаа хурааж хадгалсан хөрөнгөгүй байдаг. Харин Сэм Карри мэргэжлийн хакер болсноор 18 настайдаа амьдралаа бүрмөсөн өөрчилжээ. Тэрээр “Миний зураг өөр амьдрал өөрчлөгдсөн” гэж ярьсан байна. Түүний “ВВС- агентлагт ярьснаар долоо хоногт 20 гаруй цаг ажилласнаар 100 сая. ам долларын ашиг олдог ажээ. АНУ-ын Небраска мужид амьдардаг хакерчин залуу 11 настайгаасаа хакерчин болохыг хүссэн. Тиймээс компьютер сонирхож гэрээсээ ч гарахаа больсон хэмээн дурсан ярьжээ. Сэм Карри эхэндээ аав ээж миний хийж байгааг эсэргүүцдэг байсан. Учир нь би өрөөндөө 15 цагаар ажиллаж гардаггүй байсан юм. Гэхдээ дараа нь емайл хаягаараа мөнгөний баримт хүлээж авсан. Үүний дараа тэдний хандлага өөрчлөгдсөн гэв. Харин одоо Сэм Карриг цагаан бүрх малгайт эсвэл ёс суртахуунтай хакер гэдгээр нь таньдаг болсон байна.
“Цагаан бүрх малгайт” гэдэг нь цахим хуудсан дахь алдаа, системийн аюулгүй байдлыг нь хангаж компаниудтай хамтран ажилладаг хакеруудыг хэлдэг аж. Харин цагаан бүрх малгайт гэгддэг зарим хакер өмнө нь хамтарч ажилладаг байсан компаниудын мэдээллийг хакерддаг болсон. Тиймээс тэднийг хар бүрх малгайт хакерууд гэж нэрлэдэг бөгөөд кибер халдлага үйлддэг “Anonymous”, “Lizard Squad” групптэй хамтарч ажилладаг аж.
Мөн компаниуд цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалахын тулд хакеруудад өндөр шан амладаг байна. Тиймээс кибер гэмт хэрэгтнүүдэд хар зах дээр боломжийн үнэтэй ажлын санал олддог аж. Түүний хэлснээр хакер болох нь Сэм Карри шиг залуучуудын хувьд ашигтай ажил ажээ. Тэрээр “Хакерууд амласан шагналыг нь авахын тулд хоорондоо өрсөлддөг. Өгсөн даалгавар хэцүү байх тусам амласан мөнгөн шагнал нь өндөр байдаг. Гэхдээ бодит байдалд бүгд багаар ажилладаг. Учир нь бид хийж байгаа ажилдаа их дуртай” гэжээ. Түүнчлэн цагаан бүрх малгайт хакеруудын байгууллага нь дэлхийд их хүчтэй байгууллага. Мөн энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй найз надад бий. Тэдний ихэнх нь надад ажил олоход тусалдаг гэж “ВСС”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн хакер байх нь санхүүгийн хувьд их ашиг олдогоороо гайхамшигтай ажил гэв. Тэрээр хакераас гадна “17 security” кибер хамгаалалтын компанийг удирдан ажилладаг байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.