Нийгэм
Агаар дахь хамгийн хортой PM2.5 тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилээс 15%-иар нэмэгджээ

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодисын хэмжээгээр нь хэмжиж байгаа билээ.
Ингэхдээ:
хүхэрлэг хий (SO2),
азотын давхар исэл (NO2),
РМ2.5 тоосонцор,
PM10 тоосонцор,
нүүрстөрөгчийн дутуу исэл (CO),
озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлдог.
Өчигдөр Үндэсний Статистикийн Хорооноос 2019 оны хоёрдугаар сарын статистик мэдээллүүдийг танилцуулсан бөгөөд агаарын бохирдлын үзүүлэлтээр дараах үр дүнгүүд гарсан байна.
Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламж 2019 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс:
PM2.5 тоосонцор 0.016 мг/м3 (15.0%)-ээр,
PM10 тоосонцор 0.038 мг/м3 (24.4%) -ээр,
SO2 хүхэрлэг хий 0.012 мг/м3 (33.5%)-ээр тус тус их байсан бол
NO2 азотын давхар исэл 0.016 мг/м3 (27.4%)-ээр бага байжээ.
Энэ нь агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 1.9 дахин, PM2.5 тоосонцор 2.4 дахин их байсан тухай ҮСХ мэдээлэв.
Зургууд, эх сурвалж: ҮСХ
Хамгийн их хэмжээгээр өссөн хүхэрлэг хийн (SO2) тухай тайлбарт “Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.
Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг” гэж Агаар.мн анхааруулж байна.
Мөн PM2.5, PM10 нь “Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. Арван микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг.
Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй” гэжээ.
Гэтэл Улаанбаатар хотод агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 1.9 дахин, PM2.5 тоосонцор 2.4 дахин их байна. Мөн өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас энэ жилийн хоёрдугаар сар илүү их агаарын бохирдолтой байжээ.
Статистик эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.