Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг хэлэлцэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд зохион байгуулсан семинараар “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн дэд бүтцийн хүртээмжийн талаар хэлэлцэв.
Тодруулбал, өнөөдрийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдарч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулж өөрчлөх, тэдэнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх замаар амьдрах эрхийг эдлүүлэх талаар ярилцлаа. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн орсноор дээрх үүргийг хүлээсэн орнуудын нэг болсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлнэ гэдэг нь тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцох, бие даан амьдрах эрхийг эдлүүлэх үүднээс тэдний амьдрах орчин, зам, талбай, гудамжнаас эхлээд дэд бүтцийг дээшлүүлэх явдал гэдгийг семинарт оролцогчид онцолж байв. УИХ-аас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3-р бүлэгт дээрх байдлыг буюу “…Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулна” гэж тусгасан юм. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн шугамаар барилга, байгууламж, зам тээврийн хүртээмжийг үнэлэх ажлыг 2016 оноос эхлэн зохион байгуулж, холбогдох байгууллагуудад үнэлгээний талаар зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Мөн төслөөс хүртээмжийг сайжруулах талаар жил бүр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн төвөөс богино хугацааны мэргэжилтэн авчирч тухайн салбарт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байгаа ТББ-ынхныг чадавхжуулж ирснийг танилцуулав. Тухайлбал, энэ удаагийн хэлэлцүүлэгт Япон улсаас профессор Сато Кацүши ирж төр-захиргаа, хувийн хэвшил, дэд бүтцийн салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга барих зөвшөөрөл олгох, хяналтын системийн бодит аргачлалын талаар туршлагаа хуваалцав.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.