Бусад
Ном нь цахим тоглоомоос хямд.

Эрчим хүчний салбарынхан 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлажээ. Үүнийгээ эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. Тухайн салбартаа эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлж ухаалаг болгох нь тэдний үүрэг. Харин энэхүү ухаалаг эрчим хүчийг нэвтрүүлэхдээ иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллах вэ.
Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Тодруулбал, 2015 онд батлагдсан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд хэмнэлт хийсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулна хэмээх заалт байгаа талаар мэдээлэлгүй байгаа юм.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг энэ хуулийн 9.1.9.е, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна” гэж заасан байгаа юм. Урамшууллын тогтолцоо хэрхэн хэрэгжиж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.
-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е-д заасан “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ыг боловсруулахад шаардлагатай суурь судалгааны ажлуудыг хийж журмын төслийн эхний хувилбарыг гаргаад байна. Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар тус журмын төслийг салбар хоорондын уялдааг ханган боловсруулах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан 2019 оны эхний хагаст багтаан дуусгахаар ажиллаж байна. Энэхүү урамшууллын механизмыг оновчтой, зөв хэрэгжүүлж эхлэх нь эрчим хүчний хэмнэлтийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болно гэж хариуллаа.
Харин иргэдэд зориулан хэмнэлтийн талаар мэдээлэл олгох бодлогын хүрээнд Монгол улсын хэмжээнд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг бүх Ерөнхий боловсролын сургуульд заахаар ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургалтаар дамжуулан хүүхдүүдийг эрчим хүчээ хэмнэх зөв дадал хэвшилд сургаж, улмаар нийгэмд нөлөөлөх зорилгоор хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” сэдэвт хичээлийн улс орон даяар явуулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор оруулахаар хөтөлбөрт оруулжээ.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд заасан “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэсэн нэр томьёо бий. Уг хуулийн 3.1.8-д Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг “эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж томьёолсон байдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд 65 мянга орчим төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 135 байгууллагыг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тодорхойлж эрчим хүчийг хэмнүүлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний нийлбэр нь улсын хэмжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчний 51 хувийг эзэлж байна. Эдгээр үүрэг хүлээсэн 135 хэрэглэгчид хуулийн дагуу эрчим хүч хэмнэж ажиллах, эрчим хүч хэмнэлтийн менежер ажиллуулах, эрчим хүчний аудит хийлгэх, жил бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гарган тайлагнах үүрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 98% нь эрчим хүчний хэмнэлт хариуцсан менежер томилон ажиллуулж байна. Мөн 58 үүрэг хүлээсэн хэрэглэгч өөрийн эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэж эрчим хүч хэмнэх хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлээд байгаагаа Зохицуулах хорооны мэргэжилтэн тайлбарлалаа.
Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх, эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор нийт 60 орчим уулзалт, зөвлөгөөн, сургалтыг ажлын хэсгээс зохион байгуулжээ.
Эрчим хүчийг хэмнэх энгийн аргууд
Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт ийм явцтай байгаа бол иргэд хэмнэлтэд хэрхэн хувь нэмрээ оруулж тэр ч байтугай урамшуулал авч болох вэ. Цахилгаан эрчим хүчийг хэмнэж болох энгийн аргуудыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас танилцуулсныг хүргэж байна.
Эрчим хүчний ухаалаг хэрэглээнд иргэд яаж хувь нэмрээ оруулах вэ
Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.
-Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.
-Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байдаг.
-Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдагийг анхааралдаа ав.
-Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг.
-Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.