Бусад
Хаврын ханиадыг биеийн тамираар эмчлэх

Зав багатай өнөө үеийнхэн спортод цаг гаргахдаа тун хойрго. Гэтэл спорт хөдөлгөөний идэвхтэй дасгал болоод зогсохгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэх гайхалтай чадвартай байдаг.
Хүүхдэд хамгийн элбэг тохиолддог өвчинд амьсгалын замын вирусийн хурц халдвар, улаан эсэргэнэ, гахай хавдар, салхин цэцэг, улаанууд орно. Эдгээр өвчнүүд нь агаар дуслын замаар болон ахуйн хавьтлаар буюу тоглоомоор дамжин халдварладаг. Түүнчлэн өвчин бүр тодорхой хурц үе шатыг дамждаг. Үүнд, улаан эсэргэнэ 2-7, гахай хавдар 11-23, салхин цэцэг 10-21, улаанууд 16-21 хоног гэх мэт.
Аль ч өвчний үед биеийн ерөнхий байдал сулрахаас гадна улаан эсэргэний үед хоолой хөндүүрлэх, огих бөөлжих, гахайн хавдрын үед толгой их өвдөх, хоолны дуршил буурах, чих орчмын шүлсний булчирхай үрэвсэх, улаануудын үед тууралт гарах зэрэг өвөрмөц шинжүүд илэрдэг.
Нас биеийн онцлогоос шалтгаалж бие султай, өвчлөмтгий хүүхдэд дараах хүндрэлүүдийг өгч болно. Улаануудын үед дунд чихний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хатгаа, хоолой боох, улаан эсэргэнийн үед хавагнах, уушгины хатгаа, зүрхний булчингийн үрэвсэл, гахай хавдрын үед төмсөг ба өндгөвч, хөхний булчирхайн үрэвсэл, мененгит, энцефалит гэх мэт.
Ямар хүүхдийг өвчлөмтгий гэх вэ?Жилийн дотор дөрвөөс олон удаа амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдийг өвчлөмтгий гэж тооцно. Судалгаанаас үзэхэд нас ахих тусам өвчлөмтгий байдал буурдаг байна.
Эмчилгээний биеийн тамир
Нөхөн сэргээлтийг өвчтөний биеийн ерөнхий байдал дээрдэж, халуун буусны дараа хийнэ. Ингэхдээ амьсгалын дасгалаас эхэлнэ. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх дасгал нь удаан хэмнэлтэй, ачааллыг аажмаар нэмэгдүүлсэн, тоглоомын хэлбэртэй байна. Бие султай, өвчлөмтгий хүүхдэд 2-4, хэвийн бол 6-8 удаа хийлгэнэ. Найм, 16 тоот дасгалаас гадна ямар ч хөдөлгөөн хийлгэж болох бөгөөд бөмбөг, тоглоом ашиглавал илүү үр дүнтэй байдаг аж.
Байрлалын эмчилгээ
Өвчин хүндэрсэн үед байрлалын эмчилгээг хийнэ. Хүүхдийн толгойг 20-50 градус өндөрлөсөн дэрэн дээр хэвтүүлнэ. Амьсгалын замд байгаа цэрийг чөлөөлөхөд хүндрэлтэй үед биеийг уруу байрлалд толгой цээжийг хэвтээ шугамаас доош байлган, цэр урсч гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ байрлалд хүүхдийг өдөрт 2-3 удаа 2-5 минутаар байлгаж, цээжинд нь иллэг, нухалт, базалт, хөнгөн доргилтыг хийж өгнө. Мөн суугаа байрлалд өвчүүнээс нуруу чиглүүлэн хавирга дагуу хийнэ. Хүүхдийн амьсгал гаргах, авах үед нь дэмжих ба амьсгал авах үед нь гараа зайтай байлган ханиалгах хөдөлгөөнийг дэмжинэ.
Дээрх аргуудыг хэрэглэснээр өвчний бүрэн эдгэрэх хугацааг 30 хувиар багасгаж болно. Эцэст нь нэгэнт туссаныхаа дараа эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай гэдгийг сануулья.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.