Дэлхий дахинд
Орос Энэтхэг хоёр Суэцийн сувагтай өрсөлдөх зам гаргана
ОХУ, Энэтхэг, Иран улсууд арваннэгдүгээр сард уулзалдаж олон улсын тээврийн “Умард-Өмнөд” гэсэн зам байгуулах тухай хэлэлцэнэ гэж ираны Press TV телевиз мэдээлсэн байна.
7,2 мянган километр үргэлжлэх энэ зам Суэцийн сувгаар дамжсанаас илүү хямд, бас богино болно гэж үзэж байгаа юм байна.
Энэ зам нь төмөр зам, усан зам хосолсон байхаар төсөлд тусгажээ. Энэтхэгээс гарсан ачаа эхлээд Персийн булангийн эрэг дээрх ираны Бендер-Аббас хот хүрээд тэндээсээ Каспийн тэнгисийн эрэг дэх Бендер-Энзели хүрснээ цааш нь далайгаар яван Астрахань ороод төмөр замаар Европ хүрэх юм байна.
Ингэснээр Мумбайгаас Москва ороход ердөө 20 хоног л зарцуулах нь ачаа хүргэх хугацааг Суэцийн сувгаар дамжихыг бодвол 30-40 хувь хэмнэх гэнэ. Ингэж хугацаа хэмнэж байгаа болохоор энэ замаар жилдээ 20-30 сая тонн ачаа дамжиж байх болно гэж тооцоолжээ.
Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн сайд Суреш Прабху энэ замыг аль болох хурдан ашиглаж эхлэхийг манай улс хүсч байна гэж мэдэгдсэн юм. Энэ замаар анх 2014 онд ачаа тээвэрлэн туршсан юм байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад8 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр16 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ